|
|
||
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны 1-р чуулганы тэргүүлэгчдийн хурлын хөтлөгч Юй Жэншэн 5-ны үдээс хойш Хубэй мужийн төлөөлөгчдийн хэсэгт ирж, төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайланг хэлэлцлээ.
Юй Жэншэн хэлэхдээ, хөдөө аж ахуйн талаарх "гурван" асуудлыг сайтар зохицуулах нь бидний өмнө тавигдаж байгаа нүсэр хүнд үүрэг зорилт юм. Аж үйлдвэржилт, мэдээлжилт, хотжилт болон хөдөө аж ахуйг орчин үеийн болгох үйл явцыг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй гэж намын 18 дугаар их хуралд дурдсан нь цаашдын хөдөө тосгоны ажлыг сайтар хийхэд чиг хандлага тогтоож өглөө. Хөдөө тосгоны тухай ажил нь сяны шатны эдийн засаг ба хотжилтын үйл явцтай нягт холбоотой юм. Сяны шатны эдийн засгийг ихээр хөгжүүлж, түүнчлэн хөдөө аж ахуйн зохих цар хэмжээтэйгээр эзэгнэх бодлого хэрэгжүүлэх явцад нэн олон шинэ үеийн тариачдыг бэлтгэн гаргах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хотын үйл явцыг идэвхтэй, тогтвортойгоор урагш ахиулж, төлөвлөн удирдаж, тариачдын санал санамжийг гүйцэд хүндэтгэж, албадан зарлигдахгүй байж, хөдөө аж ахуйн иргэд хотод шилжих үйл явцыг эмх цэгцтэй түлхэн ахиулах хэрэгтэй гэсэн байна.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |