|
|
||
3-р сарын 5-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд засгийн газрын ажлын тайлан хийх үед хэлэхдээ, өнгөрсөн 5 жил нь Хятадын хөгжлийн үйл явц дахь туйлын ер бусын хугацаа байлаа. Энэ хугацаанд Хятадын нийгмийн үйлдвэрлэлийн хүчин болон улсын ерөнхий хүчин чадал тодорхой дээшилж, ардын амьжиргааны төвшин болон нийгмийн хамгааллын төвшин ил тод дээшилж, олон улс дахь байр суурь болон нэр нөлөө маш их дээшилсэн юм. Бид 11-р 5 жилийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн амжилттай биелүүлж, 12-р 5 жилийн төлөвлөгөөгөө урагштай хэрэгжүүлж байна. Социалист эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн байгуулалтад асар их амжилт олж, Хятадын онцлогтой социализмын ажил үйлст шинэ хуудас нэмэрлэсэн юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ 5 жилд бид олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг үр ашигтай арилгаж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлан, үндэсний үйлдвэрлэлийн нийт хэмжээгээрээ дэлхийд 2-р байр эзэлсэн. 58 сая 700 мянган хүнийг шинээр ажлын байртай болгож, хот суурины оршин суугчдын болон хөдөө тосгоны иргэдийн цэвэр орлогыг 8.8% болон 9.9%-р тус тус нэмэгдүүлсэн. Үр тарианы ургац хураалт 9 жил дараалан нэмэгдэж, чухал салбаруудын өөрчлөлт шинэ ахицтай болж, нээлттэй эдийн засаг шинэ төвшинд хөгжив. Улс орныг шинэ бүтээмжийн чиглэлээр хөгжүүлэх ажил үйлс ололт амжилттай ахиж, нисэгчтэй сансрын төсөл, саранд шинжилгээ хийх, жолоочтой аппаратаар далайн гүнд шумбах, алтан гадас одон дагуулын хөтөч систем, гоц түргэн хурдтай компьютер, хурдны галт тэрэг гэх зэргийн салбарт чухал амжилтууд гаргаж, "Ляо нин" нэртэй анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц ашиглалтад оров. Олимпын наадам, параа олимп, Шанхайн дэлхийн яармагийг амжилттай зохион явуулж, Вэнь чуаний онц их газар хөдлөлт, Юй шү-гийн хүчтэй газар хөдлөлт, Жөү чюй-гийн үерт уул нурсан зэргийн байгалийн ноцтой гай гамшгаас үр ашигтай авран, гамшгийн дараах сэргээн босголтыг тун амжилттай биелүүлж чадсан юм гэжээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |