• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнгөрсөн 5 жилд нээлттэй эдийн засгийн төвшнөө бүх талаар дээшлүүллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-05 11:31:29

        3-р сарын 5-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд засгийн газрын ажлын тайлан хийх үед хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятад орон гадаадад нээлттэй байлгах зарчмаа эрс хэлбэрэлтгүй баримтлан, нээлттэй эдийн засгийн төвшнөө бүх талаар дээшлүүллээ гэжээ.

       Тэрээр хэлэхдээ, бид гадаад орчин огцом өөрчлөгдөж байгаа байдалд нааштай зохицож, цагийг амжин гадаад хэрэгцээг тогтвортой байлгах арга бодлогууд авч, зах зээлийг олон талтай байлгах стратеги хэрэгжүүлэн, импорт экспортын хэмжээг жил тутамд 12.2%-р нэмэгдүүлж, дэлхийд 3-р байранд байснаасаа дэвшин 2-р байр эзэлсэн. Үүнд экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн юм. Гадаадад хөгжлийн хүрээгээ тэлэх стратегийн хэрэгжилтийг түргэтгэж, олон төрлийн аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулах болон үндсэн дамнан аж ахуй эрхлэхийг дорвитой урамшуулан дэмжиж ирснээр гадаад хөрөнгө оруулалтын том гүрнүүдийн эгнээнд мөр зэрэгцэн урагшилж чадсан юм гэжээ. \Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе