• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын мөрөөдөл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-05 11:06:48

    3-р сарын 3-ны өдөр УТЗЗ-ийн 12 дах сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган дээр Жя Чинлинь тавьсан илтгэлдээ Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх нь Хятадын мөрөөдөл гэж дурьдсан юм. Мөн өдөр хэвлэл мэдээллүүд хоёр чуулганы мэдээлэлдээ Хятадын мөрөөдөл гэдэг үгээр гол сэдэв болгон, сүлжээ ашиглагчдыг мөн өргөн хүрээнд татан оролцуулжээ.

    2012 оны 11-р сарын 29-ний өдөр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үндэсний музейд сэргэн мандалтын замнал хэмээх үзэсгэлэн дээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх нь Хятадын үндэстнүүдийн энэ цагийн хамгийн агуу их мөрөөдөл гэж хэлсэн юм.

Хятадын мөрөөдлийн тухай хүн бүр дэлгэрэнгүй ойлголттой байна. БХАТИХ-ын төлөөлөгч, Хэнань мужийн тариачин Ли Ляньчэний үзэж байгаагаар, тариачны мөрөөдөл бол Хятадын мөрөөдлийн чухал хэсэг тул тариачны мөрөөдлийг биелүүлснээр Хятадын мөрөөдөл бүрэн биелэгдэнэ гэжээ.

   УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, NBA-д тоглож байсан алдарт сагсан бөмбөгч Яо Мин хэлэхдээ, хүн бүр өөрийн ажил төрөлтэй холбоотой Хятадын мөрөөдөлтэй байдаг. Миний Хятадын мөрөөдөл бол спорт дахин боловсролын тогтолцоонд шилжиж, боловсролын чухал бүрэлдэхүүн хэсэг болох явдал юм гэжээ.

    БХАТИХ-ын төлөөлөгч, Ши Ань хотын иргэн Сүнь Вэй хэлэхдээ, Хятадын мөрөөдөл бол цэнхэр тэнгэр, цэвэр ус, цэцэг жимстэй уул, цэнгэн жиргэлдэх шувууд байх ёстой. Экологи сайжирвал Хятадын мөрөөдөл биелэх боломжтой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе