• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлт 3.5%-д хүрнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-05 11:28:43
    Шинээр сонгогдсон БХАТИХ-ын анхдугаар чуулган 5-ны өдөр нээгдлээ. Мөн өдөр чуулганд өргөн барьж хянан хэлэлцүүлэх гэж байгаа засгийн газрын ажлын тайланд энэ оны эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилтыг тодорхойлсон байна. Хятадын үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 7.5%-р өсч, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлт 3.5%-тай байж, инфляцын дарамт мөн л нэлээд өснө гэжээ.

    Тайланд эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийн талаар хийсэн тодорхойлолтдоо, нэг талаар боломж тохиолыг цаашид алдалгүй барьж, хөгжлийг ахиулан, зүй зохистой өсөлтийн хурдыг хэвээр хадгална. Нөгөө талаар талуудыг удирдан жолоодож, ажлын гол талыг эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх болон эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийх тал дээр тавьж, эдийн засгийн тогтвортой эрүүл саруул хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.

    Тайланд мөн барааны үнийн ерөнхий түвшинг үндсэнд нь тогтвортой байлгах нь макро зохицуулалтын чухал зорилт юм. Өнгөрсөн жил оршин суугчдын хэрэглээний үнэ 2.6% болтол буурсан юм. Энэ бол Хятадын засгийн газрын инфляцийг тогтоон барьсны чухал үр дүн юм. Мөн эдийн засгийн үйл ажиллагааны ерөнхий хандлагатай холбоотой. энэ оны инфляцын дарамт мөн нэлээд их байгаа нь олон талын хүчин зүйлээс болсон юм гэжээ.

    Тайланд мөн энэ оны Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн бусад гол зорилтуудын талаар дурьдсан байна. Үүнд хот хөдөөгийн шинээр нэмэгдэх ажлыг байрыг 9 сая гаруйд хүргэж, хот хөдөөгийн бүртгэгдсэн ажилгүйдлийн хэмжээг 4.6%-д тогтоон барьж, хот хөдөөгийн оршин суугчдын хүн тутмын дундаж орлогын өсөлт болон эдийн засгийн өсөлтийг зэрэг биелүүлэх, хөдөлмөрийн цалин хөлсний нэмэгдэл болон үйлдвэрлэлийн хэмжээг зэрэг нэмэгдүүлэх, олон улсын орлого зарлагыг цаашид сайжруулах болно гэжээ.

    Тайланд тэмдэглэхдээ, дээрх зорилтуудыг биелүүлэхэд санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын тогтвортой бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, бодлогын залгамж чанар болон тогтвортой чанарыг хэвээр хадгалж, урьдчилсан төсөөлөл, чиглэлт чанар, уян хатан чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе