|
|
||
Хятадын иргэний засаг захиргааны яамны сайд Ли Лигүө 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ,Хятадын нийгмийн ахмадуудын асрамжийн үйлчилгээний системийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэн, нийгмийн хүчин ахмадуудын асрамжийн үйлст хамрагдахыг дэмжиж урамшуулна гэжээ.
5-ны өдөр нээгдсэн 12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд оролцохдоо сэтгүүлчид тэрээр ингэж хэлсэн байна. Хөнгөлөлттэй бодлогод татвараас чөлөөлж хөнгөлөх бодлого багтаж байна. Нөхцөл бүрдсэн нутагт нэг удаагийн хөрөнгө оруулалт болон байнгын үйл ажиллагааны нөхвөр олгох, газар эдэлбэр болон дэд бүтцийн байгуулалт, олон нийтийн барилга байгууламжийг хэрэглэх талын хөнгөлөлттэй бодлого багтаж байна гэжээ.
Ли Лигүө танилцуулж хэлэхдээ, Хятадын нийгмийн ахмадуудын асрамжийн үйлчилгээний системд гэр бүлээрээ ахмад настнаа асрах, хороололд асрах, тусгай асрамжийн байгууллагад асрах зэрэг багтаж байна. Асрамжийн байгууллагын үйлчилгээний талаар Хятад улс мянган настан тутамд 20 ортой байх стандартад хүрч, 2015 гэхэд энэ баримжаа нэмэгдээд мянган хүн тутамд 30 ор ноогдох болно гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |