• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хууль бусаар ус бохирдуулах явдлыг таслан зогсооно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-05 16:19:05
    Хятадын усны аж ахуйн яамны сайд Чэнь Лэй 5-ны өдөр хэлэхдээ, өнөө усны аж ахуйн яам газар доорх усны бохирдлыг засах холбогдох төлөвлөгөөг боловсруулж, холбогдох салбартай хамтран хүчтэй арга хэмжээ авч, хууль бусаар бохир ус гаргаж байгаа үйл ажиллагаанд бүх талаар цохилт өгч, газар доорх усны эх сурвалжийг найдвартай хамгаалж, иргэдэд цэвэр, аюулгүй ус хангах болно гэжээ.

    Зарим нутгийн аж ахуйн нэгж бохир усаа газрын хөрсөнд цутгаж газар доорх усыг бохирдуулж байгаа тухай мэдээлэл нийгэм нийтийн анхаарлын төвд байгаа. Ус ашиглалтын салбарыг гол хариуцаж буй сайдын хувьд Чэн Лэй 5-ны өдөр шинэ сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн ёслолд оролцохдоо сэтгүүлчдэд ийнхүү хариулсан юм. Тэр хэлэхдээ, усны бохирдлын асуудалд маш их анхаарал тавьж байна. Гэвч өнөө сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээлэл бодит байдалд нийцэхгүй байна. Жишээлбэл сүлжээнд, Шаньдүн мужид газар доорх ус бохирдсон гэсэн мэдээлэл байсан. Тухайн нутгийн байгаль орчны болон ус ашиглалтын салбарын хийсэн шалгалтаар энэ талын асуудал илрээгүй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе