|
|
||
Ма Жяньтан хэлэхдээ, 2013 онд Хятадын барааны үнэд хоёр талын хүчин зүйл нөлөөлнө. Барааны үнийн өсөлтийн хувьд гадны нөлөөнөөс болсон инфляцын өсөлт болон хөгжингүй эдийн засгийн цогц мөнгөний чөлөөтэй бодлого хэрэгжүүлсэн нөлөөг хүртэнэ. Хятад улс барааны үнийг зохистой түвшинд байлгах нөхцөл бий. Үр тариа хэдэн жил дараалан элбэг ургац авсан, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хангалт нь эрэлтээсээ их байгаа, мөнгөний тогтвортой бодлого хэрэгжүүлсэн зэрэг багтаж байна. Энэ онд Хятадын үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 7.5%-д хүрэх төлөвтэй байна гэжээ. Тэр хэлэхдээ, энэ онд Хятад улс өнгөрсөн жилийн 4-р улирлаас хойших эдийн засгийн өсөлтийн хандлагыг хэвээр байлгах болно гэжээ. Тэр цохон тэмдэглэхдээ, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөхийг түргэтгэх нь хамгийн чухал болж байна. Үүний гол нь эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийж, эдийн засгийн өсөлтийн чанар үр ашгийг нэмэгдүүлэх явдал болно гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |