|
|
||
5-ны үдээс өмнө Хятадын шинэ сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын анхдугаар чуулган Бээжинд нээлтээ хийж, Хү Жиньтао, Ши Жиньпин нарын зэрэг Хятадын удирдагчид болон шинэ сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3000 гаруй төлөөлөгч нээлтийн хуралд оролцжээ.
Бүх Хятадын АТИХ бол Хятадын хамгийн дээд бүрэн эрхт байгууллага юм. Мөн өдөр ерөнхий сайд Вэнь Жябао Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс засгийн газрын өнгөрсөн 5 жилийн ажлыг тайлагнасан байна. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн 5 жил бол Хятадын хөгжлийн үйл явц дах эгэл биш жилүүд юм. Хятадын засгийн газар олон улсын банк санхүүгийн хямралын ноцтой нөлөөг үр ашигтай даван туулж, эдийн засгийн тогтвортой,түргэн хөгжлийг баталж, ардын амьдралын төвшин болон нийгмийн баталгааны төвшин илт дээшилсэн юм гэжээ.
Өнгөрсөн 5 жилийн ажлын ололт амжилтыг нотлохын зэрэгцээ Вэнь Жябао мөн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн явцад оршиж байгаа зөрчилтэй асуудлыг хүлээн зөвшөөрсөн байна. Тухайлбал, эдийн засгийн хөгжил болон эх баялгийн орчин хоорондын зөрчил өдөр ирэх тутам ширүүсэж байгаа. Хот хөдөө, бүс нутгийн хөгжлийн зөрөө болон оршин суугчдын орлогын хуваарилалтын зөрөө нэлээд их байгаа. Нийгмийн зөрчил илт нэмэгдэж, боловсрол, ажлаар хангах, нийгмийн баталгаа, эм эмнэлэг, орон сууц, экологийн орчин, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал зэрэг ард иргэдийн амин чухал ашиг сонирхолтой холбоотой цөөн бус асуудал оршиж байна. Засгийн газрын эрх үүргийн өөрчлөлт үр ашгаа өгөөгүй, зарим салбарт авилгын хэрэг их байгаа зэрэг асуудлууд оршиж байна гэжээ.
Уг тайланд Вэнь Жябао мөн энэ оны Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд ДНБ-ын өсөлтийн хурдыг 7.5% орчим байлгаж, хөгжлийн зохицонгуй байдал улам нэмэгдэж, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлт 3.5% орчим байх, хот суурины оршин суугчдын хүн тутмын орлогын бодит өсөлт эдийн засгийн өсөлттэй зэрэг байх, хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл хөдөлмөр үйлдвэрлэлийн ашгийн нэмэгдэл зэрэг байх зэрэг болно гэжээ.
Вэнь Жябао энэ жилийн засгийн газрын ажлын талаар санал дэвшүүлжээ. Түүнд эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх, эдийн засгийн тогтвортой эрүүл хөгжилд тус дөхөм үзүүлэх, хөдөө аж ахуй хөдөө тосгоны хөгжлийн үндэс суурийг эрчимжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийг цогцолбор хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжрууланн баталгаажуулахаар зорилго болгон ард иргэдийн эд материал болон соёлын амьдралын төвшинг тал бүрээр дээшлүүлж, улс төрийн нэн их итгэл зориг, оюун ухаанаар өөрчлөлт нээлттэй байх үйл хэргийг гүнзгийрүүлэх болно гэжээ. /Э.Г/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |