• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Агаарын бохирдолтой шийдвэртэй тэмцэнэ

CRI       (GMT+08:00) 2013-03-05 11:30:46

      5-ны өдөр Вэнь Жябао шинээр сонгогдсон Бүх Хятадын АТИХ-ын анхдугаар чуулган дээр хийсэн засгийн газрын ажлын тайланд цохон тэмдэглэхдээ, ард иргэдийн амин чухал ашиг сонирхолтой холбоотой агаар мандал, ус, хөрс зэрэг байгаль орчны онцгой асуудлыг хүч тавин зохицуулж, байгаль орчны чанарыг сайжруулан, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, бодит үйл ажиллагаагаараа хүмүүст найдлага төрүүлнэ гэжээ.

       Вэнь Жябао хэлэхдээ, ард иргэдийн амьдралын орчноо сайжруулах гэсэн хүсэл эрмэлзэлд зохицуулж экологийн соёлын бүтээн байгуулалт болон байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлнэ. Эх баялгийг хэмнэн, байгаль орчныг хамгаалахыг улс орны үндсэн бодлого болгож, ногоон хөгжил, орчил хөгжил, нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах хөгжлийг их хүчээр урагшлуулна. Эрчим хүч хэмнэн, дахин давтан хэрэглээг ихээр ахиулж, аж үйлдвэр, зам харилцаа, барилга, олон нийтийн байгууламж зэрэг салбарт эрчим хүч хэмнэх, эх баялгийн хорогдлыг багасган, эрчим хүч, эд материалын хорогдол, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаралтыг багасгах эрч хүчээ нэмэгдүүлэх болно. Эдийн засгийн бүтэц болон зохицуулалтыг түргэтгэж, баримжаа, тогтолцоо болон хуулийн системийг боловсронгуй болгон, бохирдлоос сэргийлэх бодитой арга хэмжээ авч, үйлдвэрлэл амьдралын хэв загварыг өөрчлөхөд тус дөхөм үзүүлэх болно гэжээ. /Э.Г/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе