|
|
||
3-р сарын 5-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао БХАТИХ-ын 12 дахь сонгуулийн анхдугаар чуулган дээр засгийн газрын ажлын тайлан хийх үед хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятад орон гадаад нээлттэй байдлаа тууштай баримтлан, нээлттэй эдийн засгийн төвшнөө бүх талаар дээшлүүллээ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, бид гадаад орчны огцом өөрчлөлтөд нааштай зохицон, цагтай уралдан гадаад хэрэгцээг тогтвортой байлгах арга бодлого хэрэгжүүлэн, олон талт зах зээлийн стратеги барьж, импорт экспортын хэмжээг жил тутам 12.2%-р өсгөн, дэлхийд 3-р байрнаас 2-р байр луу шилжиж чадлаа. Харин экспортын хэмжээгээр дэлхийд тэргүүлсэн. Гадаад хөгжлийн хүрээгээ тэлэх стратегийн хэрэгжилтийг түргэтгэж, олон аж ахуйн нэгжийн гадаад хөрөнгө оруулалт болон үндэстэн дамнан аж ахуй эрхлэхийг дорвитой урамшуулан дэмжиж ирснээр гадаад хөрөнгө оруулалтын том гүрнүүдийн эгнээнд мөр зэрэгцэн дэвшиж чадлаа гэжээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |