|
|
||
Сэтгүүлч Өвөр Монголын Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын газраас мэдээлснээр, Хятадын Эрээн хот ба Монгол улсын Замын-Үүдийн нэг өдрийн аяллыг дахин сэргээлээ.
Эх сурвалжаас үзвэл, Монголын Замын-Үүдээс Хятадын Эрээн хотод хүрэх нэг өдрийн аялал Эрээн хотын аялал жуулчлалын компаниудын гол эрхлэх үүрэг боллоо. 1991 онд ажлаа эхэлснээс хойш, боомтоор нэвтрэх олон бичиг баримтын асуудлаас болж нэг өдрийн аялал байнга тасалдаж, тухайн газрын жуулчлалын салбарт зохих эдийн засгийн хохирол үзүүлж байсан юм. 2009 оны 9-р сарын 22-ны өдөр Хятад, Монголын хилийн нэг өдрийн аяллыг дахин зогсоосон байна. Эрээн хотын хороо, хотын засгийн газрын хамтын чармайлтаар 2012 онд хилээр нэвтрэх бичиг баримтын асуудлыг зохицуулсан байна.
Өнөөгийн байдлаар зөвхөн Өвөр Монголын харьяат иргэдээр дээрх аялал хязгаарлагдаж байна. Жуулчдын талархлыг хүлээж байгаа бөгөөд зах зээлийн хөгжлийн орон зай уудам байна. Эрээн хотын засгийн газар жуулчлалын цар хүрээг өргөтгөх нааштай зохицуулалт хийж байна. /Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |