• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрх үүрийн өөрчлөлтөд анхаарал тавьж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-05 16:49:56

          "Төрийн зөвлөлийн байгууллагын өөрчлөлт" нь энэ оны Бүх Хятадын АТИХ, УТЗЗ-ийн чуулганы халуун цэг болж, "Төрийн зөвлөлийн байгууллагын өөрчлөлт ба түүний эрх үүргийн талаарх өөрчлөлтийн тухай төсөл"-ийг АТИХ-д дэвшүүлж, хянан хэлэлцүүлэх өдөр ойртсоноор уг сэдэв нэн олон хүний анхааралд орж байна.

          Хятадын онцлогтой социалист нийгмийн засаглалын тогтолцоог байгуулах зорилтыг үндэслэж, засгийн газар ба аж ахуйн нэгж, засаглал ба хөрөнгө, засаг захиргааны хийгээд төсвийн байгууллага, засгийн газар болон нийгмийн байгууллагуудын удирдлагыг салгах ажлыг урагшлуулж, эрх үүргийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулсан, бүтцийг шилдэгжүүлж, цэвэр чигч өндөр үр ашигтай, ардын сэтгэлд нийцсэн үйлчилгээний чанартай засгийн газар байгуулна гэж өнгөрсөн оны 11-р сард болсон ХКН-ын 18-р хурлаас заасан юм. Саяхан өндөрлөсөн ХКН-ын 18 дах удаагийн Төв Хорооны 2-р бүгд хурлаар хянан хэлэлцэж баталсан "Төрийн зөвлөлийн байгууллагын өөрчлөлт ба түүний эрх үүргийн талаарх өөрчлөлтийн тухай төсөл"-ийг баталж, төрийн зөвлөлөөс уг төслийг 12 дах сонгуулийн АТИХ-ын 1-р бүгд хуралд дэвшүүлж хянан хэлэлцүүлэхээр бүгд хурлаас санал дэвшүүлсэн байна. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе