• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дяоюйдао арлын хэтийн төлөв зөвхөн Хятадаас шалтгаалахгүй гэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-05 16:53:42

           Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Жан Жижюйнь 5-ны өдөр Бээжинд сэтгүүлчид хандан ярилцлага өгөхдөө, Дяоюйдао арлын хэтийн төлөв зөвхөн Хятадаас шалтгаалахгүй гэв. Дяоюйдао арлын асуудлыг зохистой шийдвэрлэж, зөрчлийг үр ашигтай зохицуулахыг Хятадын тал хүсэж байна, гэвч Хятадын нутаг дэвсгэрийн эрх мэдэлд халдсан хэргийг эрс эсэргүүцнэ гэж тэрээр дахин нотолсон байна.

           Бүх Хятадын 12-р сонгуулийн АТИХ-ын 1-р чуулган 5-ны өдөр Бээжинд болж, Жан Жижюйнь хурлын өмнө дотоод гадаадын сэтгүүлчид хандан дээрх үгийг хэлсэн байна. Хятадын засгийн газар Дяоюйдао арлын асуудалд хандах байр сууриа эрс баримтална гэж тэрээр онцолсон байна.

           Түүнчлэн Хятад улс тэнгисийн хүчирхэг орон байгуулж, тэнгисийн эдийн засгийг хөгжүүлэн, тэнгисийн орчин эрх ашгийг үр ашигтай хамгаалах бөгөөд Хятадын засгийн газраас мөн тэнгисийн дэг журмыг цаашид хамгаалахаар хүчлэн чармайна гэж тэрээр мөн хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе