|
|
||
Вэнь Жябао 5-ны өдрийн БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр хийсэн засгийн газрын ажлын тайланд онцлохдоо, засгийн газар нийгмийн баталгаа болон иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг бүхий л ажлынхаа гараа бөгөөд эцсийн зорилт болгон чухал байранд тавих хэрэгтэй. Энэ онд Хятадын засгийн газар нийгмийн удирдлагыг шинэчлэн эрчимжүүлж, ард түмний санал бодлоо илэрхийлэх, эрх ашгийг хамгаалж зохицуулах зам шугамыг шулуутган журамлах ёстой гэжээ.
Уг тайланыг үндэслэн энэ онд Хятадын төв санхүү боловсрол, эм эмнэлэг, эрүүл мэнд, нийгмийн баталгаа зэрэг иргэдийн амьжиргааны цар хүрээ болон хүндрэлтэй зарим салбарт түлхүү анхаарч, засаг захиргааны зарлага зэргийг чанга хянан хязгаарлаж, зардлыг хэмнэхээр чармайх болно.
Энэ онд мөн нийт иргэдийг хамарсан эм эмнэлгийн баталгааны системийг төгөлдөржүүлж, хүнд архаг өвчин эмчлүүлэх баталгааны тогтолцоог байгуулах, боловсролын салбарын бүх талын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, боловсролын салбарт оршиж буй гүнзгий асуудлыг зохицуулах, хүнсний аюулгүй байдлын хяналт удирдлагын тогтолцоог өөрчлөн төгөлдөржүүлж, бодит байдалд зохицсон, шинжлэн ухааны үндэслэлтэй хүнсний болон эмийн аюулгүйн системийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүйн систем болон аж ахуйн нэгжийн дэд бүтцийн аюулгүйн байгуулалтыг эрчимжүүлж, ноцтой аваар ослоос урьдчилан сэргийлэх болно. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |