|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр БХАТИХ-ын анхдугаар чуулганд хийсэн засгийн газрын ажлын тайландаа, Хятадын өөрчлөлт гол шатандаа ороод байгаа тул засгийн газар улс төрийн нэн их зориг ухаанаар өөрчлөлтийг гүнзгий урагшлуулах хэрэгтэй гэж дурджээ.
Вэнь Жябао хэлэхдээ, хуулиар улс орноо засах, үндсэн хууль болон хуулийн нэр хүндийг хүндэтгэж, бодлого тогтоох эрх, гүйцэтгэх эрх, хянах эрхийг харилцан уялдуулан зохилдуулж, төрийн удирдах байгууллага хуульд заасан эрх болон журмаар эрхээ хэрэгжүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй. Засгийн газрын эрх үүргийг өөрчлөн, эрх үүрэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бүтэц бүрэлдэхүүн нь шилдэг, үнэнч шударга үр ашигтай, ардын таашаалыг олсон үйлчилгээний шинжтэй засгийн газар байгуулахыг баримтлах хэрэгтэй. Ажлын хэв загвараа өөрчлөн сайжруулж, олон түмэнтэй нягт харилцан, гамнан арвилах хэрэгтэй. Авилгатай тэмцэж, төв шударгаар засаглал явуулахыг эрчимжүүлэн, эрх мэдэл хэт төвлөрсний улмаас хязгаарлагдахгүй болсон байдлыг тогтолцооноос нь эхлэн өөрчлөх хэрэгтэй гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |