• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМ Монгол хоорондын гадаад худалдаа нэмэгдэв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-03-06 11:01:30

    ӨМ-ын Статистикийн газар 5-ны өдөр мэдэгдэхдээ, 2013 оны 1-р сард ӨМ-ын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 959 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.74%-иар нэмэгдлээ. ӨМӨЗР-ны Орос болон Монгол улстай хийсэн импорт экспортын хэмжээ 468 сая ам.долларт хүрч, нийт районы импорт экспортын хэмжээний 48.81%-г эзэлсэн байна. Үүнд Оростой хийсэн гадаад худалдаа буурч, Монгол улсынх харин нэмэгдлээ гэжээ.

    ӨМ-ын Статистикийн газрын мэдэгдсэнээр, 2013 оны 1-р сард ӨМ болон Орос хоорондын импорт экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.73%-р буурсан бол Монгол улс хоорондын импорт экспортын хэмжээ 266 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 81.74%-р нэмэгджээ. Үүнд экспортын хэмжээ 49 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 дахин нэмэгдсэн бол импортын хэмжээ 217 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 71.74%-р өссөн байна.
ӨМ нь Орос Монголоос гадна, Австрали, Япон, Америк зэрэг улсуудтай гадаад худалдаа эрхэлж байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе