• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-06 10:01:38

      3-р сарын 5-нд, АТИХ-ын төлөөлөгч, ӨМӨЗР-ны дарга Баатар манай радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятадын хуурай сүүний үйлдвэрлэл зарим талаар бэрхшээлтэй байсан, хүмүүсийг дотоодын хуурай сүүний үйлдвэрт итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд олон талаар чармайх шаардлагатай байна гэжээ.

  Баатар хэлэхдээ, нэгд, чанар чансааны хувьд олон улсын жишиг шаардлагын дагуу хийх хэрэгтэй, энэ нь маргашгүй хэрэг. Хоёрт, суртал ухуулгын ажлаа эрчимжүүлж, иргэдийн дотоодын хуурай сүүний үйлдвэрлэлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай, хамгийн чухал нь бид өөрийн үйлдвэрлэж буй хуурай сүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Одоогийн байдлаар Өвөр монголын Мэн-ню болон И-ли сүүний үйлдвэрийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянга тоннд хүрэхгүй байна. Иймээс миний бодлоор цаашид ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангахад нэлээд цаг хугацаа хэрэгтэй байгаа ч бидэнд энэ бүхнийг бүрдүүлэх чадавхи болон нөхцөл бололцоо бий гэжээ.

      Өвөр монгол нь Хятадын сүүний аж үйлдвэрийн хөгжлийн чухал газар болсны хувиар, Хятадын сүүний үйлдвэрийн хөгжилд өндөр хувь нэмэр үзүүлэхэд бэлэн байна гэж Баатар ярилаа. \Р\

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе