|
|
||
5-ны өдрийн Бүх Хятадын 12 дахь сонгуулийн АТИХ-ын 1-р хурлаас хянан шалгасан 2013 оны төв болон орон нутгийн төсвийн төслийн тайланд тэмдэглэхдээ, төвөөс баталсан батлан хамгаалах төсвийн зардал 720 тэрбум 168 сая юаньд хүрч, өнгөрсөн жилээс 10.7%-р нэмэгдсэн байна. Хятадын батлан хамгаалах зардал гурван жил дараалан хоёр оронтой тоогоор өссөн явдал боллоо.
Үүнтэй холбогдуулан Хятадын батлан хамгаалах цагаан номыг эмхэтгэх ажлын хэсгийн дарга, БХАТИХ-ын төлөөлөгч, цэргийн академийн судлаач Чэнь Жөү хэлэхдээ, батлан хамгаалах зардал өсөх нь хоёр зарчимтай. Нэгд, Үндэсний батлан хамгаалах хэрэгцээнд харилцан зохицсон. Хоёрт, Үндэсний эдийн засгийн хөгжлийн төвшинтэй харилцан зохицсон байх хэрэгтэй. Харин Үндэсний батлан хамгаалах зардал урт хугацааны турш үндэсний эдийн засгийн хөгжилтэй зохицонгуй бус, түүнчлэн сөрөг өсөлттэй явсаар ирсэн юм. Өнөө Хятадын батлан хамгаалах зардлын өсөлт нөхвөрийн шинжтэй өсөлтийн шатнаас зохицуулах шинжтэй өсөлтийн үедээ ороод байна гэлээ.
"Энэ хэдэн жил батлан хамгаалах зардал өссөн нь батлан хамгаалах хэрэгцээг хангаж чадсан бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийн төвшингөөр тогтоогдсон байна. Иймээс уг зардал нэмэгдэж байгаа нь хэвийн бөгөөд зүй ёсны үзэгдэл юм. Бид батлан хамгаалах зардал нөхвөрийн шинжтэй шатнаас зохицуулах шинжтэй хөгжлийн шинэ үе шат уруу шилжиж эхэлснийг дурдах ёстой. Зохицуулалтын чанартай хөгжил гэдэг нь өнөөгийн санхүүжилт нь зөвхөн өмнөх дутуугаа нөхөх төдий бус, харин улс орны батлан хамгаалах бодит хэрэгцээ шаардлага болон нийгмийн эдийн засгийн хөгжлийн төвшинтэй харилцан зохицсон байх хэрэгтэй бөгөөд батлан хамгаалах байгуулалтыг тогтвортой хөгжүүлэх явц юм" гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын олон улсын байр суурь дээшлэхийн хэрээр Хятадын армийн хүлээх олон улсын үүрэг хариуцлага улам нэмэгдлээ. Хятад улс бол НҮБ-ын 5 байнгийн зөвлөлийн орноос энхийг сахиулах үйлст хамгийн олон хүн томилсон улс болж, Хятадын тэнгисийн арми Адены буланд аялал хамгаалах үйл ажиллагаа тогтворжлоо. Хятадын арми мөн олон улсын хамтын нийгэмлэгийн авран туслах ажилд идэвхтэй оролцсоор ирсэн. Энэ бүхнээс Хятадын батлан хамгаалалтын зардлын өсөлт дэлхийн энх тайвны үйлст оруулж буй хувь нэмэр болохыг харж болно.
Энэ нь мөн Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа идэвхтэй гүйцэтгэн биелүүлж чадахын бодит илрэл гэж Чэн Жөү үзэж байна."Хятад улс хариуцлагатай том гүрний хувьд, хөгжил цэцэглэлтийнхээ хэрээр олон улсын нэн их үүрэг хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Өмнө нь энэ талын ажлыг харьцангуй бага хийж байсан юм. Үүний зэрэгцээ, цэрэг арми өөрийн үүрэг хариуцлагаа сайтар биелүүлж, дэлхийн энх тайван болон хөгжил цэцэглэлтийг хамгаалахын төлөө чармайхыг бид өнөө ч гэсэн чухалчилсаар байна" гэжээ.
Хэдийгээр Хятад улсын батлан хамгаалах зардал 3 жил дараалан 2 оронт тоогоор өсч буй ч ДНБ-д эзлэх хувийн жин нь 1.6%-ын дотор байсаар байгаа, харин Америкийн цэргийн зардал тус улсын ДНБ-ий 4 гаруй хувийг эзэлж, Их Британи, Франц зэрэг орнууд ч 3%-г давсан байдаг. Эдүгээ Хятад улсын эргэн тойрны аюулгүй байдал муудаж, далай тэнгисийн эрх ашгийн маргаан улам бүр ширүүсэж байгаа нөхцөлд Хятад улс батлан хамгаалахын зардлаа нэмж байгаа нь эргэн тойрны улс орны анхаарлыг татаж байна. Японы засгийн газрын нарийн бичгийн даргын орлогч Хятад улсын цэргийн зардлын нэмэгдэж байгаа болон батлан хамгаалахын бодлогод үргэлжлэн анхаарал хандуулах болно гэж 5-ны өдөр ярьсан байна.
Энэ талаар Чэнь Жү хэлэхдээ, Хятад улсын батлан хамгаалахын зардал нэмэгдэх нь эргэн тойрны хөрш зэргэлдээ улс орнуудад дарамт учруулахгүй, учир нь Хятад улсын сэргийлэлтийн чанартай батлан хамгаалахын бодлого болон стратеги нь улс орны ерөнхий хүчин чадлын нэмэгдэхээс болж өөрчлөгдөхгүй юм гэжээ. "Хятадын цэргийн зардал нэмэгдэх нь эргэн тойрны улс оронд дарамт үзүүлнэ гэж би үзэхгүй байна. Учир нь нэг улс орон бусад улс оронд аюул заналхийлэл болох эсэх нь юуны өмнө эрсдэлийн бодлогоос тогтоогдоно. Хятад улсын бодлогыг бид дэлхий дахинд мэдэгдсэн, бид энхийн хөгжлийн замаар замнаж байна. Ирээдүйд бид хүчирхэг боллоо ч гэсэн сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Манай стратеги бол идэвхтэй сэргийлэлтийн стратеги юм. Энэ нь цэргийн хүчин хэдий хүчирхэг болсон ч Хятад улс довтлолтын, түрэмгийлэх, өргөтгөх чанартай цэргийн өргөтгөх хөгжлийн замаар замнахгүй. " гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |