|
|
||
12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы 6-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хорооны дарга Жан Пин хэлэхдээ, өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 7.8 хувиар өссөн, энэхүү өсөлтийн хурдыг бид нааштай үнэлэх ёстой гэв.
Өнгөрсөн оны эдийн засгийн хөгжил тогтвортой, бүтэц нь тасралтгүй сайжирч,барааны үнэ ч тогтвортой байж, иргэдийн амьжиргаа дээшилсэн гэж Жан Пин үзлээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын хэрэглээний өсөлтийн эдийн засагт үзүүлсэн далайц хөрөнгө оруулалтаас давсан. Цаашид бид хэрэглээний эдийн засгийн өсөлтөд үзүүлэх үндсэн үүргийг улам тодотгох ёстой. Дотоод хэрэглээг тэлж өргөтгөх нь Хятад улсын эдийн засгийн хөгжлийн стратегийн үндсэн гараа бөгөөд урт хугацааны турш баримтлах чухал чиглэл юм. Бид олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах явцад аугаа их ололт амжилт олж чадсан нь мөн дотоод хэрэглээг өргөтгөсний ач тус юм гэжээ.
Жан Пин мөн хэлэхдээ, эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулалт мөн чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хятад улс мөн л хөгжиж байгаа орон тул аж үйлдвэржилт, хотжилт, мэдээлэлжүүлэлт, орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэргийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үе шатандаа байгаа,бидэнд мөн маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |