ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэчян 7-ны өдөр Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцлоо. Төлөөлөгчид хөгжил, чадвартай хүмүүсийг бэлдэх, эрүүл мэнд эмчилгээ зэрэг сэдвээр үзэл бодлоо ярьж, Ли Кэчян төлөөлөгчидтэй гүнзгий ярилцсан бөгөөд өнгөрсөнд очиж байсан Гүйян хотын гэр хорооллын дүүргийг өөрчлөн засах ажлын талаар лавлан ойлгож, заавал эрх тэгш хуваарилах хэрэгтэй гэж даалгасан байна.
Тэрээр хэлэхдээ, баруун бүс нутгийг хөгжүүлбэл манай орны хөгжлийн байдалд чухал ахиц гарах юм. Гүйжөү мужийнхан бүх улсын чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах явцтай алхаа нэгдэж, үсрэнгүй хөгжих төдийгүй арга хэлбэрээ өөрчлөн хөгжих ёстой. Аж үйлдвэрлэлийн өөрчлөлтийг хийх явцдаа хүрээлэн буй орчны стандартыг барьж, та нарын ярьдаг "үзэсгэлэнт сайхан Гүйжөү"-г хамгаалах хэрэгтэй. Хот орж ажил хөдөлмөр эрхлэгсэд нутагтаа очиж ажил үйлс болгох, ажилтай болохыг дэмжиж, ядууг тэтгэх зэрэг иргэдийн амьжиргаатай холбоотой ажлыг эрчтэй хийх хэрэгтэй гэжээ.\Уртнасан.\