ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Дэжян 7-ны өдөр Шянганы төлөөлөгчдийн хэсэг, Аомэний төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт тус тус оролцжээ.
Шянган, Аомэнь эх орондоо нэгдсэнээс хойш, "нэг улс хоёр зүйлийн систем" амжилттай практикаар олсон асар их ололт амжилтыг Жан Дэжян өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, 18 дугаар их хурлын тайлан дахь Шянган, Аомэний тухай өгүүлсэн хэсгийн агуулга нь Төв хороо өнгөрсөнд Шянган, Аомэньд хэрэгжүүлж байсан зарчим ба бодлогын үргэлжлэл бөгөөд "нэг улс хоёр зүйлийн систем" онолыг баялагжуулан хөгжүүлсэн байна. Шянганы онцгой район, Аомэний онцгой районы БХАТИХ-ын төлөөлөгчид үргэлжлэн хүчин зүтгэл гаргаж, Шянган, Аомэний "нэг улс хоёр зүйлийн систем" амжилттай практикийг урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.\Уртнасан.\