ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 1-р чуулганы тэргүүлэгчдийн хурлын хөтлөгч Юй Жэшэн 7-ны өдөр Тайваний төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцлоо.
Юй Жэншэн хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд хоёр эргийн харилцаа олон талын чухал ахиц ба амжилт бүтэмжид хүрч, ерөнхий байдалд түүхийн чанартай сайн өөрчлөлт гарсан гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ оны Тайваний тухай ажлыг сайтар хийхэд хоёр эргийн харилцаа энхийн замаар хөгжихийг бататган гүнзгийрүүлэх гол үүрэг зорилтын дагуу хоёр эргийн харилцаа тал бүрээр хөгжихийг урагш ахиулах ёстой юм. Нэг Хятад улсын байр суурь баримталж, хоёр эргийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр эргийн харилцааг гүнзгийрүүлж, хүмүүс ирж очихыг нэмэгдүүлэн, Тайваний элэг нэгтэй хүмүүсийн төлөө үнэн бодит мөртөө сайн сайхан ажлуудыг илүү хийж, хоёр эргийн харилцаа энхийн замаар хөгжих хүчин зүйлсийг төвлөрүүлэх ёстой гэсэн байна.\Уртнасан.\