• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шат бүрийн удирдах боловсон хүчнүүд чармайн ажиллах хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2013-03-07 21:17:27

      ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн Лю Юньшань 7-ны өдөр Фужянь мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцлоо.

      Лю Юньшань хэлэхдээ, тогтвортойгоор урагш хөгжих нь сүүлийн хоёр жилийн Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн илэрхий онцлог боллоо. Тогтвортойгоор урагш хөгжих нь шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих үзэл санаатай нийцэж, бүх талаар зохицолтой, тогтвортой хөгжихийн шинж чанар, шаардлагыг харууллаа. Тогтвортойгоор хөгжих нь ирээдүйн нэлээд урт хугацаанд ажлын чухал шаардлага болох юм. Бодлого тогтоох, арга бодлого хэрэгжүүлэхэд өмнөхөө харах төдийгүй алс холыг бодолхийлж, тогтвортой мөртөө үргэлжлэх чанарыг баримтлах хэрэгтэй. Шат бүрийн удирдах боловсон хүчнүүд тогтуун хянамгай ажлын хэв суртал буй болгож, үндсэн мөртөө алс ирээдүйд ач тустай ажлыг илүү бүтээж, түүх, практик, ард түмний шалгалтад хир тэнцэх ажил хийж, ололт амжилтаа эх дэлхийд сийлж, ард түмний зүрх сэтгэлд шингээх ёстой гэсэн байна.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе