![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Ван Чиньмин хэлэхдээ, улсаас иргэдийн эрхэлсэн эдийн засгийг хөгжүүлэх шинэ 36 заалт болон хэрэгжүүлэх нарийн дүрмийг баталлаа. Хойшид засгийн газар нийтийн өмчийн бус эдийн засгийг хөгжүүлэх арга хэмжээ авах болно. Хятадын нийтийн өмчийн бус аж ахуйн нэгжүүд сянь сууринд байрлаж, хотжих үйл явцад бий болсон дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээ, гуравдугаар үйлдвэрлэл нь нийтийн өмчийн бус аж ахуйн нэгжид нэн өргөн зах зээл нээх боломж олгоно гэжээ.
Тэр хэлэхдээ, засгийн газар ирээдүйд энэ салбарт улам их хөрөнгө оруулалт хийж, нэн их эрэлт, бүтээгдэхүүн, шаардлага үйлчилгээний орон зай бий болгоно гэдэгт итгэж байна. Энэ бол нийтийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийн нөөц хүч болно гэжээ.
Ван Чиньмин хэлэхдээ, өнгөрсөн жил Хятадын нийтийн өмчийн бус аж ахуйн нэгжийн ашиг 1 триллион 820 тэрбум юаньд хүрч, нийтийн өмчийн бус эдийн засгийн дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт 60%-с давсан байна. Энэ нь түүний эрч хүч, нөөц бололцоог харуулж байгаа юм гэжээ. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |