| |
|
|||||||||
|
||
Лакс бол Хятадын бойжуулсан дэлхийн анхны ген шилжүүлэн суулгасан, сахар багатай сүүний үнээ бөгөөд өнгөрсөн оны 4-р сарын 24-ний өдөр мэндэлсэн юм. Энэ нь дэлхийн сүүний сахарт тэсвэргүй өвчнөөр өвчилсэн хүмүүст ач тусаа өгөх юм. Лакс бол Жоу Миньхуань болон түүний тэргүүлсэн судалгааны багийн таван жилийн хугацаанд биеийн эс колондох техник болон ген шилжүүлэх арга техникээр амжилттай гарган авсан сүүний сахароз багатай үнээ юм.
Азийн хүн амын 30-50%, Африк тивийн зарим бүс нутгийн хүн амын 80%, Европын хүн амын 5% нь биеийн сүүн сахарын фермент дутмаг байдгаас сүүн сахарт үл тэсвэрлэх өвчнөөр их бага төвшинд өвчилсөн байдгаас сүү, тараг хэрэглэж болохгүй байгаа ажээ. Түүнчлэн нас ахихын хэрээр хүний биеийн сахарын фермент задлах чадвар буурч, сүүг хэрэглэж чадахгүй байдалд хүргэдэг байна./Баатар орчуулав/
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |