|
|
||
Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Жан Пин 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, дотоод хэрэгцээ ба хөрөнгө оруулалт Хятадын эдийн засгийн хөгжлийг дайчлах чухал хүчин зүйл болно гэжээ. Түүнчлэн Хятадын эдийн засгийн цаашдын хөгжилд итгэл төгс байгаагаа тэрээр илэрхийлэв.
Жил бүрийн хоёр чуулганы үеэр, Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооны хариуцлагатан улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн тухай хэвлэлийн бага хурал хийлгэдэг. 3-р сарын 6-ны өдөр 12 дах сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганы мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Жан Пин "эдийн засаг нийгмийн хөгжил ба макро зохицуулалтын"холбогдох асуудлаар дотоод гадаадын сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулсан байна. Тэрээр 5 жил дараалан энэхүү хэвлэлийн бага хуралд оролцож байгаа юм. Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх бодлого, хотжилт, хоцрогдсон үйлдвэрлэлийг зогсоох зэрэг хүмүүсийн анхаарал хандуулж байгаа асуудлаар Жан Пин дэлгэрэнгүй хариулжээ.
Өнгөрсөн жил дотоод гадаадын олон хүчин зүйлийн нөлөөгөөр Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац удааширсан байна. Дэлхийн хоёрдах том эдийн засгийн цогцын хувьд Хятадын эдийн засгийн хөгжил дэлхийн анхаарлыг татаж байна. 6-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Жан Пин Хятадын эдийн засгийн амжилтыг нааштай үнэлжээ.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн жил Хятадын эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай байсан нь 2011 оны 9.3 хувьтай харьцуулбал 1.5 хувиар буурчээ. Ийм байсан ч 7.8 хувийн хурдцад бид нааштай үнэлгээ өгөх ёстой. Нэгд, 7.8 хувийн өсөлтийн хурд нь өнгөрсөн жилийн эхээр тогтоосон 7.5 хувиас өндөр байгаа. Хоёрт, олон улсын банк санхүүгийн хямрал үргэлжлэн газар авч байгаа байдалд энэхүү амжилтыг биелүүлэв. Гуравт, эдийн засгийн өсөлтийн дагуу, өсөлтийн чанар чансаа, үр ашиг нь цаашид эрчимжсэн байна. Дөрөвт, Хятад улсын хувьд 30 гаруй жилийн хөгжил өөрчлөлтөөр дамжуулж эдийн засгийн цар хэмжээ нь маш том болсон юм. Өнөөгийн эдийн засгийн өсөлтийн суурь тоо нь өнгөрсөн 10 жил, 20 жилийнхтэй харьцуулбал маш өөр болжээ. Өнөөдрийн 7 хувь, 8 хувь гэдэг нь маш өндөр үзүүлэлт юм, хөгжлийн үе шатнаас тогтоогдсон гэжээ.
Эдүгээ дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгаас илүү ач холбогдол өгч байгаа Хятадын эдийн засгийн ирээдүйд итгэл найдвар тавьж байна. Жан Пин хэлэхдээ, цаашдын тодорхой хугацааны Хятадын эдийн засгийн хөгжилд итгэл дүүрэн байна гэлээ.
Олон жилийн турш Хятадын эдийн засаг голдуу гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, дотоодын эрэлт гэх гурван хүчин зүйлд түшиглэж байсан юм. Өнгөрсөн жилийн гадаад худалдаа тааруухан байсан нөхцөлд дотоодын эрэлт хэрэгцээ нэн чухал үүрэг гүйцэтгэж, анх удаагаа хөрөнгө оруулалтыг давж, Хятадын эдийн засгийг дайчлах хамгийн чухал хүчин зүйл боллоо. Сэтгүүлчийн асуултад Жан Пин хариулахдаа, энэ жил цаашлаад хойшдын тодорхой хэсэг хугацаанд эдийн засгийн өсөлтөд хэрэглээний гүйцэтгэх үүргийг улам товойлгох болно гэж цохон тэмдэглэлээ.
Юуны өмнө хэрэглээний чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй, хэрэглээний чадварыг нэмэгдүүлэхэд оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Иргэдээ түрийвчдээ мөнгөтэй болгоно. Хоёрт хэрэглээний хэтийн төлвийг тогтоох хэрэгтэй, иргэд мөнгө зарах, мөнгөө зарж чаддаг болгох, үүнд хамгийн чухал нь нийгмийн баталгааг боловсронгуй болгох явдал юм. Гуравт, хэрэглээний эрэл хүслийг нэмэгдүүлэх хэрэгтэй, бид хэрэглээний шинэ халуун цэг буй болгож, иргэдээ мөнгө зарах дуртай болгох хэрэгтэй, хамгийн сүүлд хэрэглээний нөхцлийг сайжруулах хэрэгтэй, үүнд барааны чанарыг баталж, зах зээлийн үйл ажиллагаа явуулахыг эмхлэх, журамлах, зах зээлийн хяналтыг чангатгах хэрэгтэй гэжээ.
Жан Пин бас хэлэхдээ, Хятад улс ирээдүйд хөрөнгө оруулалтын гол талаа иргэдийн амьжиргааг сайжруулах тал дээр тавьж, хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачид, дэд бүтэц, эрчим хүч хэмнэж, экологи хамгаалах салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |