Хятадын Худалдааны яамны сайд Цэнь Демин 8-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын нэгдүгээр чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын худалдааны ашгийн хэмжээ хамгийн өндөр үедээ Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 6% орчмыг эзэлж байсан удаатай хэдий ч энэ хоёр жилд 3%-д тогтоон барьж, олон улсын жишигт хүлээн зөвшөөрсөн зохистой хэмжээнд байлгасаар ирсэн юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын экспорт импортын нийт хэмжээ 5 жилийн өмнө 2 триллион 200 тэрбум ам долларт байсан бол 2012 онд 3 триллион 870 тэрбум ам долларт хүрч, дэлхий худалдааны нийт хэмжээнд эзлэх байр суурь нь 8.8% -аас 11.1% хүрэх төлөвтэй байна гэжээ.
Хятадын гадаад хөрөнгө оруулалт хурдацтай өсөн нэмэгдэж, 77 тэрбум 200 сая ам долларт хүрч, дэлхийн 5 том хөрөнгө оруулагч орны нэг болж, энэ онд тогтвортой өсөлтөө хэвээр байлгах сайн хандлагатай байна гэж тэрээр хэлжээ. \Р\