• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс олон улсын үйл хэрэгт нэн идэвхтэй байр сууриар оролцох болно

CRI       (GMT+08:00) 2013-03-09 11:42:32

     12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын анхдугаар чуулган 9-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийх үед Ян Жечий  хэлэхдээ, Хятад улс олон улсын тогтолцооны оролцогч, байгуулагч, хувь нэмэр оруулагч болсны хувьд үйл хэрэгт идэвхтэй байр сууриар оролцон, олон улсын тогтолцоог шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэхийн төлөө зохих хувь нэмэр оруулна гэжээ.

      Ян Жечий хэлэхдээ, дэлхийн олон туйлт болох, эдийн засгийн даяаршил, шинжлэх ухаан техникийн дэвшил гүнзгийрэхийн хэрээр олон орнуудын ашиг сонирхол холбоотой байх болно. Бүгдээрээ нэгэн бөмбөрцөгт амьдарч байгаа тул хамтаар орших хэрэгтэй. Өнгөрөгч зуунтай харьцуулахад 21-р зуун бол  улс гүрнүүд олон талт харилцаагаа өргөтгөж, шударга байх үйл явцаа дээшлүүлэн, үр ашгаа нэмэгдүүлэх үе гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе