• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн ард түмний хүсэл эрмэлзэл болон сонголтыг хүндэтгэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-09 14:06:45

         Хятадын ГХ-ийн сайд Ян Жечи 9-ний өдөр болсон 12-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 1-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс Сирийн ард түмний хүсэл эрмэлзэл болон сонголтыг хүндэтгэж, хэнийг ч өмгөөлөхгүй. Баруун Ази болон умард Африкийн бүс нутгийн зарим улс оронд улс төрийн өөрчлөлт гарч байгаа хэдий ч, Хятад улс болон Арабын улсууд  хоорондын харилцаа урагш ахиж хөгжих нь өөрчлөгдөхгүй гэжээ.

         Тэрээр хэлэхдээ, Сирийн хямрал хоёр жил гаруй үргэлжилж, ард түмэн нь хүнд хэцүү зовлонд өртөж байгаад Хятадын тал сэтгэл эмзэглэж байна. Зэвсэглэл бол зөв арга барил биш, харин хэлэлцээ бол хамгийн зөв оновчтой гарц мөн гэдгийг өнөө олон улсын хамтын нийгэмлэг ойлгож байна. Түүнчлэн тухайн бүс нутгийн ард түмний өөрчлөлт хувьсал хийх  хүсэл эрмэлзлийг Хятадын тал ойлгож, хөгжлийн замаа бие даан сонгохыг нь дэмжихийн зэрэгцээ, улс орноо удирдан засах талаар туршлага солилцон, эдийн засаг, техник болон хүмүүнлэгийн туслалцаагаар  дэмжих болно гэжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе