• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орлого 2 дахин нэмэгдэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-11 10:57:01

         Хятадын засгийн газар тун саяхан "2011—2015 оны ажлын байраар хангахыг ахиулах төлөвлөгөө"-г давтан батлав. Тус төлөвлөгөөнд заахдаа, 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын цалингийн хамгийн доод хэмжээг жилд дунджаар 13% өсгөнө гэжээ. Үүнээс улбаалан бодвол ирэх 5 жилд Хятадын хамгийн доод цалин болон хүн тутмын орлого 2 дахин өсөх боломжтой боллоо.

         ДХБ-д нэгдсэн жил буюу 2001 онд Хятадын хүн тутмын орлого дунджаар 1200 ам.доллар байсан. Харин Японых 35000 ам.доллар байсан тул орлогын зөрүү 29 дахинд хүрч байсан юм. 2010 оны Хятад болон Японы GDP-н ерөнхий хэмжээг харьцуулахад Хятадын хотын хүн амын дундаж орлого 4800 ам.долларт хүртэл өсч, Японых буураад 44000 юань болсон тул орлогын зөрүү багасч 10.2 дахин болсон юм. 2005—2010 онуудад Хятадын хотуудын цалингийн өсөлтийн хэмжээ 13.8% хүрч, 5 жилийн хугацаанд 2 дахин орчим нэмэгдсэн байна. \Ц\
  
      

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе