• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Шинийг бүтээв"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-11 10:54:37

             2010 онд, Хятадын эдийн засаг 30 жилд дээд хурдцаар Японыг давж, дэлхийн эдийн засгийн 2 дах том цогц болсон байна. Гэвч Хятадын давуу тал нь шинжлэх ухаан техникийн шинэчлэл дээр бус, харин хөдөлмөрлөх хүч хямд, өөрийн өртөг бага зэрэг хоёр тал дээр илэрсэн байна. 2013 оны хоёр чуулганы УТЗЗ-ийн гишүүд болон Ардын Их Хурлын төлөөлөгчид "Хятад улс яаж шинийг бүтээх вэ?" гэдэг асуудлыг нэн анхаарч байна.

             2010 онд, дэлхийн нэрт шинжлэх ухаан техникийн сурвалж бичгийн хайлтын систем SCI үзүүлэлтэд тэмдэглэснээр, Хятад шинжлэх ухаан техникийн өгүүллийн тооггор дэлхийд тэргүүллээ. 2011 оноос Хятад улс Америк болон Японыг давж, патентын эрх хамгийн олон авсан орон болсон байна. Гэвч Хятадын бие дааж шинийг бүтээх хүчин чадал мөн л дорой буурай байна, өгүүлэл болон патентын эрхээр тэргүүлсэн ч өнөөг хүртэл Хятад улс мөн л "Дэлхийн үйлдвэр" гэсэн нэрээс салж чадаагүй байна.

             Ши Жиньпин Шанхайн төлөөлөгчдийн хуралд оролцох үеэр хэлэхдээ, Хятадын эдийн засаг нэлээд урт хугацаанд хоёр оронтой тоогоор хөгжиж байснаа гац оронтой тоогоор хөгжих шатанд орлоо гэжээ. Тэрээр хэлэхдээ, гарах зам шинийг бүтээх дээр байна, зангилаа нь шинжлэх ухаан техникийн хүчинд түшиглэх хэрэгтэй гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе