|
|
||
10-ны өдрийн үдээс өмнө хүмүүсийн анхаарлыг татсан Хятад улсын төрийн байгууллуудын өөрчлөлт ба эрх үүргийн өөрчлөлтийн төслийг мэдэгдэв. Хятадын төмөр замын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний төлөвлөгөөт төрөлтийн хороог татан буулгаж, Үндэсний хүнсний бүтээгдэхүүн эм бэлдмэлийг хянан удирдах ерөнхий газар, Үндэсний мэдээлэл хэвлэл радио кино телевизийн ерөнхий газрыг эмхлэн байгуулахыг Хятадын төрийн байгууллуудын 7 дохь удаагийн өргөн өөрчлөлт эхний гараагаа болгожээ. Засгийн газрын эрх үүргийг өөрчлөх нь захиргааны механизмын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх гол тал болж, энэхүү өөрчлөлт нь микро үйл хэрэгт засгийн газрын оролцоог цөөлөх бөгөөд хэргийн дараах хянлтыг эрчимжүүлнэ гэж Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ма Кай хэлэв.
Тэрээр хэлэхдээ, өнөөгийн захиргааны механизмд шинэ байдал шинэ үүргийн шаардлагад нийцэхгүй зүйл олон байна. Эрх үүрэг нь ажлын хэмжээнээс давсан юм уу хүрэлцэхгүй зүйл мэдэгдэхүйц оршиж байна. Тухайлбал эрх үүрэг нь давхардсан, үүрэг хариуцлага нь нэгдэлтэй бус, захиргааны үр ашиг нь өндөр биш зэрэг гэжээ.
10-ны өдрийн үдээс өмнө Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ма Кай БХАТИХ-ын чуулганд Төрийн байгууллуудын өөрчлөлтийн төслийн тухай тодорхойлдоо Хятад улсын захиргааны механизмд оршиж буй асуудлуудыг хүлээн зөвшөөрчээ.
Сүүлийн жилүүдэд олноор гарч буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянан удирдах эрх бүхий хөдөө аж ахуй, чанарын хяналт шалгалт, худалдаа аж үйлдвэр зэрэг байгууллагууд зохицуулах явцдаа мөн өрсөлдөөн сорилтод тулгарч байна. Энэ байдалд олон жил анхаарал хандуулсаар ирсэн Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулийн хүнсний бүтээгдэхүүний шинжлэх ухаан ба шим тэжээлийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Луө Юньбо хэлэхдээ, Тал талаас хэсэг хуваан хянан удирдах нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хянан удирдлагыг боогдуулж байгаа хамгийн том харш саад болж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, тал талаас нь хянан удирдах нь онолын хувьд ямар ч асуудалгүй юм. Тариалан, үржүүлгийн салбарыг хөдөө аж ахуйн яам хянан удирдаж, боловсруулах салбарыг чанарын хяналт шалгалтын газар удирдана. Арилжааны гүйлгээг худалдааны байгууллууд удирдаж, хоол ундны салбарыг эрүүл мэндийн байгууллууд удирдана. Гэхдээ зарим ялимгүй талаас хянан удирдах зааг шугамыг тогтооход бэрхшээлтэй байдаг. Меламений хэргээр жишээлэхэд сүү хураах явц дахь хянан удирдах үүргийг боловсруулах салбарыг удирдах байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Үүнтэй адилаар хөдөө аж ахуйн удирдах байгууллага ч тариалан үржүүлгийн салбарыг удирдах гэдгээр хариуцлага хүлээхээс эргэлзэж байдаг. Ийнхүү ямар ч байгууллагын хяналтаас мултарсан явцад хялбархан хэрэг учир гардаг юм гэжээ.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын салбараас гадна, энэ өөрчлөлтөд бас Төмөр зам, Эрүүл мэнд ба Төлөвлөгөөт төрөлт, Мэдээлэл хэвлэл ба радио кино телевиз, Тэнгис далай, Эрчим хүчний удирдах байгууллагыг хамруулжээ. Энэ нь 1982 оноос хойш, Хятадын төрийн зөвлөл 7 дохь удаагаа өргөн хэмжээний өөрчлөлтийг хийж байгаа юм. Өөрчлөлтөд хамрах хүрээ өргөн байгаа тул нийгэм даяар анхаарал хандуулж буй чухал хэргүүдийг шийдвэрлэж чадсан. Гэвч хүмүүсийн өргөнөөр хэлэлцэж байсан Соёлын яам, Эрчим хүчний яамыг томсгох түүнчлэн төрийн механизмын өөрчлөлтийн хорооны өөрчлөлтийн талаар уг төсөлд дурдаагүй. Үүнд холбогдуулан Ма Кай хэлэхдээ, тус өөрчлөлт нь эрх үүргийн өөрчлөлттэй нягт холбогдож байна, зэргээр урагшлуулна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, зах зээл нийгэмд эрх олгож, микро үйл хэрэгт оролцохыг цөөлөхийн зэрэгцээ макро удирдлагыг сайжруулах нь өөрчлөлтийн гол тал юм. Олон асуудлын эрх үүргийг өөрчлөхөөр шийдвэрлэх ёстой, энэ нь байгууллуудыг шинээр зохицуулахаас илүү ач холбогдлоо өгнө. Төрийн байгууллуудын өөрчлөлт бол үйл явц юм, хойшид практикийн хөгжлийн явцад тасралтгүй урагшилна.Засгийн газрын эрх үүргийн өөрчлөлт нь захиргааны механизмын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх гол тал болно гэжээ.
Ойрын хэдэн хоногт, Хятад улсын дээд эрхт байгууллага БХАТИХ дээрх өөрчлөлтийн төслөөр хэлэлцэх юм. Төсөл батлагдвал энэ хурлаас үүсэх шинэ засгийн газрын өөрчлөлтийн чухал арга хэмжээ болох нь дамжиггүй. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |