• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад өнгөрсөн таван жилд муж яамны зэрэглэлийн 30 албан тушаалтныг шалган шийтгэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-11 15:43:07

    Хятадын ардын дээд прокурорын газрын дарга Чао Жяньмин 10-ны өдөр хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятадын прокурорын байгууллага муж яамны зэрэглэлийн 30 хүний албан тушаалтныг эрх тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан шалган шийтгэлээ гэжээ.

    12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган дээр Чао Жяньмин ажлаа тайлагнаж хэлэхдээ, прокурорын байгууллага хээл хахууль авилгын хэргийг хатуу шалган шийтгэж, албан тушаалаа урвуулан ашигласан 166 мянган гэмт хэрэг болон түүнд холбогдсон 220 мянган албан тушаалтныг шалган шийтгэсний дотор шяний зэрэглэлийн 13 мянган албан тушаалтан, тэнхмийн зэрэглэлийн 950 албан тушаалтан ба муж яамны зэрэглэлийн 30 албан тушаалтан байна гэжээ.

    Энэ оны прокурорын байгууллагын авилгатай тэмцэх ажлын талаар Чао Жяньмин хэлэхдээ, иргэдийн дэргэд гарч байгаа, иргэдийн ашиг сонирхлыг хохироосон албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг шалган илрүүлэхийг ажлын гол тал болгож, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хээл хахуул авсан гэмт хэргийг шалган хянах системийг төгөлдөржүүлж, авилгатай тэмцэх хууль дүрмийг боловсруулан тогтоох ажлыг урагшлуулна гэжээ. \Урьхан\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе