• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгууллагын болон эрх үүргийн өөрчлөлтийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлэглээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-11 16:43:06

         БХАТИХ-ын 12-р сонгуулийн 1-р бүгд хурлын хэвлэлийн бага хурал 11-ний үдээс өмнө болж, Төвийн орон тооны хорооны орлогч дарга Ван Фэн "Төрийн зөвлөлийн байгууллагын болон эрх үүргийн өөрчлөлтийн тухай төсөл"-ийн холбогдох агуулга, бодол саналын зэргээ сэтгүүлчдэд мэдээллээ.

         Эрх үүрийн өөрчлөлт нь энэ удаагийн өөрчлөлтийн зангилаа тул засаглалыг цомогтгож эрх мэдэл хэт төвлөрсөн байдлыг өөрчлөх, нийгмийн хүчийг нийгмийн үйл хэргийг удирдахад татан оролцуулах, өнөөгийн засгийн газар асуудалд хэт гар дүрж буй байдлыг шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газрын марко удирдлагыг эрчимжүүлж сайжруулах, эдийн засгийн зохицуулалт, зах зээлийн хяналт удирдлага, нийгмийн удирдлага, олон нийтийн үйлчилгээ зэрэг дөрвөн эрх үүргийг бүх талаар зөв хэрэгжүүлэх нь өөрчлөлтийн гол зорилго гэж Ван Фэн илэрхийллээ.

         Төмөр замын яамыг татан буулгасан асуудлаар тэрээр хэлэхдээ, төмөр замын удирдлага ба аж ахуйн нэгжийн эрх үүргийг зааглаж, Төмөр замын салбар-ыг жинхэнээр зах зээлд оруулж, засаглал, аж ахуйн нэгж нийлж байсан байдлыг өөрчилж, төмөр замын урт хугацааны монопольчлолыг өөрчилж, олон төрлийн хөрөнгө оруулалттай аж ахуй эрхлэх сүлжээг бүрдүүлэх юм. Өөрчлөлт хийхэд засгийн газар ба аж ахуйн нэгжийн удирдлагыг эн тэргүүнд салгах хэрэгтэй, компаниуд мөн өөрсдийн байгуулалт бүтцэд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн орчин үеийн тогтолцоог байгуулахад хөрөнгө оруулж нийлүүлэх өөрчлөлтийг түргэн хийх хэрэгтэй, улс орноос мөн уг салбарт цаашид дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Ван Фэн хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе