• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгаа 96 хувийг давж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-12 14:53:36

        Өнөөдрийн Хятад оронд хүнсний аюулгүй байдлын хэрэг дахин дахин гарч, хүмүүс үүнд санаа тавих нь нэмэгдэж байна. Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны дэд сайд Чэнь Шяохуа 11-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар жил бүр 96 хувийн баталгаатай байж, цаашлаад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлахын тулд 3 янзын арга хэмжээ авах болно гэжээ. Хятадын үр тариа аюулгүй, баталгаатай гэдгийг тэрээр амласан бөгөөд 2013 онд Хятадын ургац хураалтыг мөн нэмэгдүүлэн 10 жил дараалан өсөлттэй болгохыг чармайх болно гэжээ.

        БХАТИХ-ны оны ээлжит хурлын хугацаанд нээгдсэн "хөдөө тосгоны хөгжлийн боломжийг нэмэгдүүлж, үр тариа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой хөгжлийг батална" сэдэвт хэвлэлийн хурал дээр тэрээр гадаад дотоодын сэтгүүлчдэд энэ тухай ярьсан юм. Тэрээр сэтгүүлчдэд хандан Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгааны тоо баримтыг нийтэлжээ.

        Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүйн байдал ерөнхийдөө тогтвортой , улмаар сайжирч байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүйн байдлын жил бүрийн хяналтын тоо баримтаас үзвэл чанарын баталгаа 96 хувийг давсан байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүйн байдал ард иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой юм, 1 хувийн асуудал байлаа гэж бодсон ч бид асуудлыг зуун хувийн чармайлтаар шийдвэрлэх болно гэжээ.

        Тэрээр хэлэхдээ, өнөөгийн Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүйн байдалд мөн асуудал оршиж байна, аюулгүйн байдлаас үүдсэн хэрэг гарсаар байгаа, энэ нь үйлдвэрлэлийн арга хэлбэр хоцрогдонгуй, хууль бус ажиллагаанд өгөх цохилт сул, торгууль шийтгэл бага байгаагаас болж байна, хууль бусаар амтлагч нэмэх, эм тариаг дураар хэрэглэх, найрлагын хэмжээг хэтрүүлэх зэрэг байдал оршсоор байгаа, Хөдөө Аж Ахуйн Яам үүнд зохих арга хэмжээ авна гэжээ.

        Юуны өмнө хуулийн хяналт хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй, асуудал оршиж байгаа газар болон бүтээгдэхүүнд тогтсон хугацаанд цэгцэлэлт хийх хэрэгтэй. Хоёрт стандарт үйлдвэрлэл хийж, бүтээгдэхүүний уг үндсийг хайж болох болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эх үүсвэрээс нь батлан хэрэгтэй. Гуравт хяналт шалгалтын системээ эрчимжүүлэн, хууль хэрэгжүүлж байгаа салбарын ажлын бүтэмжийг дээшлүүлнэ. Бид чармайн ажиллавал Хятадын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүйн байдал баталгаатай болж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

        Иргэдийн анхааралд хамгийн илүү өртөж байгаа хүнсний бүтээгдэхүүн бол нялх хүүхдэд зориулсан хуурай сүү юм. Сянганийн засгийн газар эх газрын жуулчдыг гадаадын хуурай сүүг их хэмжээгээр худалдан авахыг хориглож, хуурай сүүг худалдан авах маш чанга хориг арга хэмжээ авчээ. Чэнь Шяохуа энэ асуудлаар ярихдаа, эх газрын иргэд Сянганд очиж сүүн бүтээгдэхүүн авч байгаа нь хүмүүс дотоодын хуурай сүүнд эргэлзэж байгааг харуулж байна, Хөдөө Аж Ахуйн Яам олон янзын арга хэмжээ авч хуурай сүүний аюулгүй байдлыг батлах болно гэжээ.

        Генийн өөрчлөлттэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын иргэдийн санааг түгшээж байгаа. Чэнь Шяохуа хэлэхдээ, амьд бодисын аюулгүй байдалд маш их анхаарал тавьж, системтэй арга хэмжээ авч, дүрэм тогтоол гаргаж генийн өөрчлөлтийн мэргэжлийн аюулгүй байдлыг баталж байгаа. Үнэнийг хэлэхэд, Хятадын өнөөгийн ген өөрчлөлтийн мэргэжлийн хяналтын байгууламж, үнэлгээний систем дэлхийд тэргүүлэх байранд явж байгаа юм гэжээ.

        Хятад улс дэлхийн 7 хувийг эзлэх тариан талбай дээрээ дэлхийн хүн амын 22 хувийг тэжээж байгаа юм. Хот тосгоны байгуулалт эрчимжихийн хэрээр Хятадын үр тарианы аюулгүй байдал дэлхий нийтийн анхааралд ороод байна. Чэнь Шяо хуа хэлэхдээ, Хятадын үр тарианы хураалт 9 жил дараалан нэмэгдсэн бөгөөд аюулгүй байдал ч баталгаатай юм гэжээ. 

        Манай улсын үр тарианы хураалт 9 жил дараалан өсөж, өнгөрсөн жилийн нийт хураалт 589 тэрбум 550 сая тонн, тутарга, буудай, эрдэнэ шишийн хэрэглээний 98 хувийг дотооддоо хангаж, зөвхөн 2 хувийг л импортолж байна. Тиймээс үр тарианы аюулгүй байдал баталгаатай юм. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе