• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Буяны хандивын хуулийн агуулгын талаар санал зөрөлдөөнтэй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-13 15:52:00

        Иргэний Засаг Захиргааны Яамны дэд сайд Дөү Юй пэй 13-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, тус яам буяны хандивын хууль тогтоох ажлыг эрчимжүүлсээр байгаа боловч үүний хамрах хүрээ маш өргөн болохоор холбогдох талууд санал нэгдэж чадаагүй байна гэжээ.

        Тэрээр хэлэхдээ, талууд санал нэгдэж чадахгүй байгаа байдалд чиглүүлэн тус яам хууль тогтоох ажлын үйл явцыг ахиулахын зэрэгцээ Төрийн зөвлөлд өргөдөл дэвшүүлэн, зарчмын шинжтэй баримт бичиг батлан, эдгээр асуудлыг засаг захиргааны дүрмийн дагуу зохицуулахыг хүссэн юм гэжээ.

        Дөү Юй пэй хэлэхдээ, Иргэний Засаг Захиргааны Яам удалгүй Хятадын Буяны Хандивын Холбоо байгуулж, тус салбарын хөгжлийг ахиулна гэжээ. \Ц\
  
  
       

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе