• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Соёлын үйлдвэрлэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-13 11:11:35

    2013 оны хоёр чуулганаас хоёр сарын өмнө Хятадын киноны тасалбарын нийт орлого 3 тэрбум 750 сая юаньд хүрч, үүнээс 77% нь Хятадын кино байлаа. Хятадын соёлын аж үйлдвэр цэцэглэн хөгжиж эхэллээ гэж шинжээчид үзэж байна.

    Соёлын бүтээдэхүүний тоо чанар ихээхэн дээшилсэн ч Хятадын соёлын аж үйлдвэрийн цар хэмжээ болон үр нөлөө ямар байгаа вэ? Соёлын хүчирхэг гүрнийг хэрхэн байгуулах вэ? Киноны аж үйлдвэрийг дэлхийд хөгжүүлэх нь энэ оны хоёр чуулганы төлөөлөгчдийн халуун сэдэв боллоо.

    2013 оны засгийн газрын ажлын тайланд, соёлын өөрчлөлт хөгжлийг нийгэм эдийн засгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж, шат бүрийн засгийн газрын ажлын үр дүн болон удирдах боловсон хүчний амжилтыг хяналтын системд оруулж, соёлын салбарын бүх талын хөгжил , соёлын аж үйлдвэрийн түргэн хөгжлийг ахиулна гэж дэвшүүлсэн юм. Энэ талаар УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Орчин үе хэвлэлийн компанийн ерөнхий редактор Зан Юн Чин хэлэхдээ, ийм зүйл өмнө нь тайлан болон баримт бичигт харагдаагүй, үүнээс бид төв засгийн газрын соёлын байгуулалтыг ахиулах шийдвэр зоригийг харлаа. Соёлын өөрчлөлт хөгжлийг засгийн газрын ажлын үр дүнг шалгах системд оруулж, шат бүрийн удирдлагыг соёлын хөгжлийг урагшлуулагч, хэрэгжүүлэгч болгох хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе