• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орлогын хуваарилалтын өөрчлөлтийн талаар санал санаачилга дэвшүүллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-13 16:09:48

    Хятад улсыг баян хүчирхэг орчин үеийн улс болгон бүтээн байгуулж, ард түмнийг баян чинээлэг амьдралтай болгох нь үй олон Хятад иргэдийн хамтын хүсэл эрмэлзэл юм. Өөрчлөлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн турш, Хятад улс дэлхийн эдийн засгийн хоёрдох цогц болон хөгжсөний зэрэгцээ салбар хоорондын, мэргэжил хоорондын, бүс нутаг хоорондох орлогын зөрөө тасралтгүй ихсэж байна. Бээжинд болсон "хоёр чуулган"-ын үеэр төлөөлөгч, гишүүд энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, засгийн газрын ажлын тайлан ба Хятадын төрийн зөвлөлийн баталсан орлогын хуваарилалтын өөрчлөлтийн төслөөр санал санаачилгаа идэвхтэй дэвшүүлжээ.

    Өнөөгийн байдлаар орлогын зөрөө нь хэт их, баян ядуугийн ялгаа тэнцвэргүй байгаа нь олон хүний анхаарал хандуулж байгаа асуудал болсон юм. Энэ асуудалд хандан Хятадын төрийн зөвлөл өнгөрсөн сард "орлогын хуваарилалтын системийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хэдэн санал"-ыг баталж, баян ядуугийн ялгаа зөрөөг багасгах асуудлыг шийдвэрлэх саналыг дэвшүүлжээ. Тухайлбал бага орлоготой хүмүүсийн цалинг өсгөх, өндөр орлоготой хүмүүсийн орлогыг зохицуулах түүнчлэн дунд орлоготой хүмүүсийн хүрээг өргөжүүлэх зэрэг саналыг дэвшүүлсэн байна.

    Орлогын хуваарилалтын асуудлыг зохицуулахад "өгөөмөр нийгэм"-ийг чармайн байгуулах ёстой гэж УТЗЗ-ийн бүх хятадын хорооны гишүүн, Хятадын өөрчлөлт хөгжлийн судалгааны хүрээлэнгийн Хайнань дахь салбар байгууллагын дарга Чи Фү Линь үзэж байна. Тэрээр хэлэхдээ, орлого хуваарилалтын төсөлд дурдсан "хот хөдөөгийн оршин суугчдын орлогыг 2 дахин өсгөх" гэдэг нь баян ядуугийн ялгааг өргөтгөх үндсэн дээр өсгөх биш, харин дунд орлоготой иргэдийн тоог 2 дахин нэмэгдүүлэх ёстой гэжээ. Ийнхүү 2020 он гэхэд дунд орлоготой хүмүүсийн тоог 2 дахин өсгөх бодит зорилт дэвшүүлж, дунд орлоготой хүмүүсийг өнөөдрийн 300 тэрбумаас 600 тэрбум хүртэл нэмэгдүүлэхийг тэрээр санал болголоо.

    Чи Фү Линь хэлэхдээ, эдүгээ дунд орлоготой хүмүүс 23 хувь орчмыг л эзэлж байна. Өнөөдрийн ашиг сонирхлын байдалд орлогыг 2 дахин өсгөхийг биелүүлбэл орлогын зөрөөг цаашид ихэсгэх үр дагавартай. Ийнхүү иргэдийн орлогыг 2 дахин өсгөхийг биелүүлсний дараа бага орлоготой иргэдийг дунд орлоготой хүмүүсийн эгнээнд оруулж чадах эсэх нь гол асуудал болж байна. Тухалбал 23 хувийн дунд орлоготой хүмүүсийн тоог 40 хувь хүртэл нэмэгдүүлж чадах эсэхэд байна гэжээ.

    Энэ зорилтыг биелүүлэхэд улсаас арга хэмжээ авч, бүтцийн чанартай татварыг хөнгөлөх эрч хүчийг нэмэгдүүлж, хот орж ажиллаж буй тариачдын хотын иргэн болох, газар шороог албаны хэрэглээнд татах өөрчлөлтийг цаашид урагшлуулан, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөлмөрчдийн ажлаар хангах чадавхыг нэмэгдүүлэх ёстой гэжээ.

    Иргэдийн орлогыг 2 дахин нэмэгдүүлэхийг хэрхэн биелүүлэх тухай УТЗЗ-ийн бүх хятадын хорооны гишүүн, Хятадын сангийн яамны санхүүгийн судалгааны газрын дарга Жя Кан хэлэхдээ, дахин хуваарилалтын салбарт татварын арга барилыг хэрэгжүүлэх нь чухал байсан ч засгийн газар эхний хуваарилалтын төв шударга байдлыг баталгаажуулах ёстой гэжээ.

    Хуваарилалтын шинэ төслийг хэрэгжүүлсний дараа иргэдийн орлогыг 2 дахин нэмэгдүүлэх нь өндөр орлоготой хүмүүсийн орлогыг нэн даруй ихээр өсгөх байдал гарах эсэх тухай хүмүүсийн эргэлзэлд Жя Кан хэлэхдээ, өндөр орлоготой хүмүүсийн хууль ёсны бөгөөд зүй ёсны орлогыг татварын бодлогыг төгөлдөржүүлэн зохицуулах ёстой. Хууль ёсны хэдий ч зүй ёсны бус өндөр орлоготой хүмүүс, жишээлбэл монополийн салбар мөн төрийн өмчийн аж ахуйн нэгжийн дээд хариуцлагатны хэт өндөр цалин хөлс, зарим нутгийн төрийн албан хаагчдын хэт өндөр халамж зэргийг зохицуулахыг ажлын гол тал болгох ёстой гэжээ.

    Өнөөдрийн байдлаар, орлогын хуваарилалтын өөрчлөлтийн төсөл нь хөтөлбөрийн чанартай бичиг баримт байсаар байна. Цаашид тодорхой хугацааны өөрчлөлтийн чиг шугам ба арга хэмжээг тодорхойлсон хэдий ч бодитой бодлогыг судлан тогтоож, иж бүрэн нарийн заалтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ийнхүү төлөөлөгч гишүүдийн энэ хурлаар дэвшүүлсэн санал санаачилга нь удахгүй нийтлэгдэх өөрчлөлтийн арга хэмжээнд бодитойгоор тусгагдаж, баян чинээлэг амьдралтай болох зорилтыг даруй биелүүлэхийг хүмүүс хүсэн хүлээж байна. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе