Ардын банкны удирдлагууд дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултанд хариулав
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2013-03-14 15:45:15
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын нэгдүгээр чуулган 13-ны үдээс хойш хэвлэлийн бага хурал хийлгэж, УТЗЗ-ын бүх Хятадын хорооны орлогч дарга, Хятадын ардын банкны захирал Жөү Шяо-чуань, дэд захирал Лю Ши-юй нар "валютын бодлого хийгээд санхүүгийн өөрчлөлт"-тэй холбогдуулан дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Жөү Шяо-чуань хэлэхдээ, хоёрдугаар сард хэрэглээний үнийн индексийн өсөлт төсөөлснөөс өндөр байлаа, энэ нь инфляци өсөхөөс сэрэмжлэх хэрэгтэйг харуулж байна гэжээ. Хятад улс валютын тогтвортой бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, үнийн өсөлт болон инфляцийг тогтоон барих хэрэгтэй байна. 2013 онд Хятад улс барьцаагүй зээлийн тогтвортой өсөлтийг хэвээр байлгахын зэрэгцээ нийгмийн хөрөнгө мөнгөний хэмжээний өсөлтийг үргэлжлүүлэн хэвээр байлгах болно гэж тэрээр хэлсэн байна.
Орон сууцны үнийг хязгаарлах асуудлаар Жөү Шяо-чуань хэлэхдээ, Төв банк бүтцийн чанартай барьцаагүй зээлийн бодлогоор орон сууцны үнийг тогтоон барих болно гэжээ.\Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл