• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төрийн байгууллагын өөрчлөлт болон эрх үүргийн өөрчлөлт нь Хятадын тал бүрийн хөгжлийг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-14 16:46:33

       3-р сарын 14-ний өдөр, БХАТИХ төрийн байгууллагын өөрчлөлт болон эрх үүргийн өөрчлөлтийн төслийг санал оруулан баталж, улс орноо засах орчин үеийн системд шинэ ахиц хийлээ. Энэ бол нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятадын хэрэгжүүлж буй 7 дахь ээлжийн төрийн байгууллагын өөрчлөлт юм. Энэ нь социалист зах зээлийн эдийн засгийг сайжруулахад ашигтай төдийгүй, Хятадын тал бүрийн хөгжлийг биелүүлэхэд тустай, мөн Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн гүнзгийрэлт болон дэлхийн орнуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм.

       Төслийн талаас үзэхэд, эрх үүргийг өөрчлөх нь энэ удаагийн төрийн байгууллагын өөрчлөлтийн гол цөм болж байна. Төмөр замын салбарын засаглал аж ахуйн нэгжийг салгасан юм уу хүнсний аюулгүй байдлын үе шаттай хяналт удирдлагыг өөрчлөх, тэнгис далайн үндэсний газрыг дахин эмхлэн байгуулахаар дамжуулан тэнгис дээрх хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэхийн аль аль засгийн газрын салбаруудад оршиж байгаа эрх үүргийн солбицол, эрх мэдэл болон үүрэг хариуцлагын саланги байдал, ажлын үр дүн тааруухан байгаа зэрэг асуудлуудад чиглэгдэж, хамгийн гол нь засгийн газар болон зах зээл, аж ахуйн нэгж, нийгмийн байгууллага, хувь хүний хоорондох харилцааг зөв зүйтэй зохицуулахад оршино. Хятад улс өнөө эдийн засаг, улс төр, нийгэм, соёл, экологийн байгуулалтыг зэрэг ахиулж байгаа нөхцөлд, төрийн байгууллагын өөрчлөлтийн утга чанар нь зөвхөн зах зээлийн эдийн засгийг боловсронгуй болгох төдий биш. Үндэсний засаг захиргааны дээд сургуулийн олон нийтийн удирдлагын хичээл сургалтын газрын профессор Жү Ли-жягийн үзэж байгаагаар, энэ удаагийн өөрчлөлт нь Хятадын Засгийн газрын засаглал явуулах үзэл баримтлалын өөрчлөлт болон улс төрийн соёл иргэншлийн дэвшлийг харуулж байна. Энэ нь Хятадын бүх талын хөгжилд ашигтай юм гэжээ.

       "Энэ удаагийн өөрчлөлт хэдэн онцлогтой. Нэгд, 2008 оны байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлсэн. Хоёрт, Засгийн газрын үнэ цэнийг дахин байгуулан, жинхэнэ олон нийтийн үйлчилгээ, нийгмийн удирдлага болон зах зээлийн хяналт удирдлагын чиглэлээр хөгжиж байгаа. Гуравт, улс төрийн соёл иргэншлийг харуулсан, улс төрийн соёл иргэншлийн хамгийн чухал онцлог нь эрх хариуцлага нэгдсэн явдал юм. Энэ удаагийн өөрчлөлт нь эдийн засгийн байгууламжийн өөрчлөлтөд зохицох төдийгүй социалист нийгмийн байгууламж, улс төрийн байгууламж, соёлын байгууламж зэргийн бүх талын хөгжлийн шаардлагад нийцэж байна" гэжээ.

       Эрх үүргээ өөрчлөх бол засаг захиргааны тогтолцооны өөрчлөлтийн гол нь юм. Харин засаг захиргааны тогтолцооны өөрчлөлт бол Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн чухал агуулга болно. Тиймээс энэ удаагийн төрийн байгууллагын өөрчлөлт нь эрх үүргээ өөрчлөх үүднээс хийгдэж байгаа учир улс төрийн тогтолцооны өөрчлөлтөд ахисан хөгжил болж, улс төрийн тогтолцооны өөрчлөлтөд бат бэх тулгуур, найдвартай түшиг болж байна. Хятадын засаг захиргааны өөрчлөлтийг урт хугацааны турш судалсаар ирсэн Америкийн "Чяобао"сонины гүйцэтгэх ерөнхий редактор Шяо Дүн хэлэхдээ, энэ удаагийн төрийн байгууллагын өөрчлөлт нь Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлтөд улам сайн үндэс суурь тавьж өглөө гэжээ.

       " Хятадын засгийн газрын төрийн байгууллагад өөрчлөлт хийсэн нь зөвхөн байгууллагуудыг цомтгосон буюу нийлүүлсэн гэж ойлгож болохгүй, хамгийн гол нь чадавхиа өөрчлөн, улс төрийн өөрчлөлтийг урагшлуулах суурь тавьж, эрх ашгийн харилцааг зохицуулах, дотоод дахь хяналтын механизмыг бүрэн төгөлдөр болгоход ашигтай юм. Ингэснээр гадаад хүчний хяналт болон удирдлагыг татан оруулж, улам сайн нөхцлөөр хангах болно "

       Даяарчлалд Хятадын гол өөрчлөлтүүд нь дэлхий дахинтай нягт холбоотой юм. Хятадын төрийн байгууллагын өөрчлөлт нь гадаадын тэргүүний засаг захиргааны удирдлагын туршлагаас суралцаж, үүний улмаас дэлхийн хөгжилд ч эерэгээр нөлөөлөх болно. Тухайлбал, Хятадын төрийн байгууллагын өөрчлөлтийг тогтвортой түргэтгэж байгаа нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг харуулж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эдийн засагт боломж олгож, Хятад болон дэлхийн олон орнууд хамтран ажиллах болон солилцоонд ашигтай юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе