• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн байнгын хороо 9 тусгай хороо байгуулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-14 10:07:19

    УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын хорооны байнгын хорооны нэгдүгээр хурал 13-ы өдөр Бээжинд өндөрлөв. Хаалтын хурал дээр ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн үг хэлэв.

    Хурлаар УТЗЗ-ийн 12-р сонгуулийн бүх Хятадын хорооны байнгын хорооны тусгай хороог байгуулах тогтоолыг хэлэлцэн баталж, Санал санаачилгын хороо, Эдийн засгийн хороо, Хүн ам, нөөц баялаг, байгаль орчны хороо, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл хамгаалал, спортын хороо, Нийгэм, хуулийн тогтолцооны хороо, Үндэстэн, шашин суртахууны хороо, Шянган, Омэнь, Тайваний харьяат нарын хороо, Гадаад хэргийн хороо, Соёл түүх болон суралцах хороо гэсэн 9 тусгай хороог байрлуулжээ. УТЗЗ-ийн 12-р сонгуулийн бүх Хятадын хорооны комиссын орлогч нарийн бичгийн дарга болон тусгай хороодын дарга, орлогч дарга нарыг батлав. Хурлын хугацаанд Байнгын хорооны гишүүд шинэ байнгын хорооны ажлын талаар ярилцаж судалсан байна.\Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе