• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Обама Ши Жиньпинд баярын цахилгаан ирүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-15 10:20:52
    Америкийн ерөнхийлөгч Барак Обама 14-ний орой баярын цахилгаан утас ирүүлж, Ши Жиньпиний Хятад улсын даргаар сонгогдсонд баяр хүргээд харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагаагаа өргөтгөхийг онцоллоо.

    Барак Обама хэлэхдээ, өнгөрсөн дөрвөн жилд Америк Хятад хоёр орон өргөн гүнзгий хамтын ажиллагаа өрнүүллээ. Өнөө Америк Хятадын харилцаа ирээдүйн чиглэлээ тогтоох түүхэн цаг үед ирээд байна. Хятадын талтай хамтаар чармайж, хоёр орны төрийн тэргүүний харилцааг хэвээр хадгалж, яриа хэлэлцээг эрчимжүүлж, Америк Хятадын харилцааг зөв чиглэлээр тогтвортой хөгжүүлэх ёстой. Шударгаар өрсөлдөн, стратегийн тэмцэлгүй их гүрний шинэ харилцааг тогтоож, Америк Хятадын стратегийн болон эдийн засгийн яриа хэлэлцээ зэрэг механизмийн зохицуулалтыг эрчимжүүлэн, хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг ахиулахыг Америкийн тал хүсч байна. Түүнчлэн Америкийн тал Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ази номхон далайн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал цэцэглэл хөгжлийг батлахад бэлэн байна гэжээ.

    Ши Жиньпин Обамад талархал илэрхийлээд Хятад Америк асар их хамтын ашиг сонирхолтой мөн зарим тал дээр санал зөрөлдөөнтэй. Хятадын тал Хятад Америкийн харилцааг эрс хэлбэрэлтгүй хамгаалан урагшлуулж, Америкийн талтай хоёр орны харилцааны их хандлагыг чанга атгаж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөн, санал зөрөлдөөнөө зохицуулж, дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр хадгалах хүсэлтэй байна гэлээ. Тэрээр мөн хэлэхдээ, стратегийн болон эдийн засгийн яриа хэлэлцээ, соёлын солилцооны дээд зөвшилцөл зэрэг механизмийг сайтар хамгаалан хөгжүүлж, хамтын ажиллагааны түншийн байгуулалтыг түлхэн ахиулж, шинэ хэлбэрийн их гүрний харилцааны замын хайн сүвэгчлэх болно гэжээ.

    Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаар Ши Жиньпин өгүүлэхдээ, хоёр тал эрх тэгш яриа хэлэлцээ, илэн далангүй ойлголцохыг баримталж, эдийн засаг худалдааны асуудлыг улс төржүүлэхээс сэргийлж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны харилцан ашигтай байх үндсэн байдлыг улам бэхжүүлэх хэрэгтэй. Энэ нь Хятад Америк хоёр ард түмэнд ашигтай, дэлхийн эдийн засгийн хөгжилд ч ашигтай юм гэжээ. Ши Жинпин цохон тэмдэглэхдээ, харилцан хүндэтгэж, нээлттэй уужуу байж чадвал Хятад Америк Ази номхон далайд нэн их үүрэг гүйцэтгэж, Номхон далайг энх тайван хамтын ажиллагааны далай болгож чадна гэдэг найдаж байна гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе