• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хүнсний аюулгүй байдалд хүмүүс анхаарал хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-15 16:17:14

    3-р сарын 15-ны өдөр олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр тохиож байгаа үеэр хүнсний аюулгүй байдлын асуудал нийгэм даяар яригдах халуун сэдэв болсон бөгөөд БХАТИХ-ын чуулганд оролцож байгаа төлөөлөгчдын анхаарал хандуулж буй гол тал болж байна.

    БХАТИХ-ын гишүүн Чэнь Шюйюань боомтын ажил хариуцсан компанийн ерөнхий захирал юм. Түүний тухайлсан ажил нь хүнсний салбартай холбоогүй ч энэ хурлаар тэрээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хуульд засвар хийх саналыг дэвшүүлжээ.
Тэрээр хэлэхдээ, яагаад энэ саналыг дэвшүүлсэн гэвэл хоёр талын шалтгаантай. Нэг нь, миний эргэн тойрны оршин суугчид, хамт ажилладаг хүмүүс хурал дээр засгийн газар ба нийгмийн олон салбарын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг чухалчлан үзэхийг хүссэн. Хоёрт, бодитой амьдралд ч гэсэн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын олон асуудал гарч байгааг би ажигласан юм, энэ нь улс орны дүр төрхтэй зохицохгүй байгаа, иргэд мөн сэтгэл ханамжгүй байна гэжээ.

    Тухайн салбарын хүний хувьд БХАТИХ-ын гишүүн, Шанхайн Гуан Мин сүү, сүүн бүтээгдэхүүний корпорацын дэд захирал Гэ Жюньже энэ асуудлаар гүнзгий ойлголттой байлаа.

    Тэрээр хэлэхдээ, би хүнсний үйлдвэрлэлийн төлөөлөгч болсны хувьд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь амин чухал тал гэдгийг сайн мэдэж байна. Эдгээр асуудлыг сайтар зохицуулахгүй бол нийгмийн нийцтэй болон тогтвортой байдалд хүнд сорилтыг учруулна. Ийнхүү бид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг нийгмийн тогтвортой байдлын чухал тал болгож байна. Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдлыг олон талаас хянах механизм нь бодитоор хэрэгжүүлэх явцад олон асуудалд тулгарч байгааг би биеэрээ мэдэрсэн, ийм болохоор Хятадын хүнсний аюулгүй байдлыг хянан удирдах механизмын өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэн төгөлдөржүүлэхийг би санал болгон дэвшүүлсээр ирсэн юм гэжээ.

    БХАТИХ-ын гишүүн, Хятад улсын инженерийн академийн академич Жүн Наньшань хэлэхдээ, хүнсний аюулгүй байдлыг хянан удирдах нь урьдын цагт механизмын хувьд хязгаарлалтай байж, хүнсний аюулгүй байдлыг хянан удирдах явцад хяналт муутай байдал гарсан бөгөөд торгуулийн тодорхой дүрэм гэж байгаагүй. Өнөө хүнсний бүтээгдэхүүн эм бэлдмэлийг хянан удирдах ерөнхий газрыг эмхлэн байгуулах гэж байгаа нь механизмд оршиж буй асуудлыг зохицуулж чадна гэж үзэж байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, асуудлыг шийдвэрлэх чиг шугам нь зөв байна, юуны өмнө итгэлтэй байх ёстой. Өөрчлөлтийн үр дагавар нь ямар байхыг хойшдын хэрэгжилтийн байдлыг ажиглах ёстой. Нөгөө талаар эхнээс нь эцсийг нь хүртэл хийж чадах эсэхийг ч хэрэгжилтийн байдлаас үзнэ. Ажлын хуваарилалт нь нарийн байх эсэх, цаашлаад гол зангилаа нь хянан удирдах механизм болно, БХАТИХ нь иймэрхүү үүргийг гүйцэтгэх ёстой гэжээ.

    Энэ өөрчлөлтөөр өмнөх олон байгууллагаас удирдаж байсан доголдолтой талыг өөрчилж, мэргэжлийн хянан удирдах, шинжлэх ухааны үндэстэй хянан удирдах, тал бүрээр хянан удирдах төвшнийг ихээр дээшлүүлж, иргэдийг хүнсний аюулгүй байдалд итгэлтэй болгох болно гэж холбогдох хүмүүс үзэж байна.

    Засгийн газрын шударга байдал, итгэлтэй байдлыг эрчимжүүлж, иргэдэд цаг даруйд нь үр ашигтай мэдээллийг олгох нь хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал арга зам болж байна гэж мэргэжилтнүүд үзэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе