|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 16-ны үдээс хойш урилгын дагуу Пакистаны Ерөнхийлөгч Асиф Зардаритай утсаар ярилцжээ.
Зардари эхлээд Ши Жиньпин Хятад улсын даргаар сонгогдсонд нь баяр хүргэжээ. Зардари хэлэхдээ, Хятад, Пакистан хоёр орон сайн андын харилцаатай юм, Пакистаны ард түмэн Хятад улсыг хайрладаг. Пакистаны тал Хятад улстай дээд зиндааны харилцаагаа хадгалж, хоёр талт болон олон улсын үйл хэрэг дэх зөвшилцөл ба хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хоёр оны найрсаг харилцааг батжуулж, дэлхийн ба бүс нутгийн энх тайвны төлөө нэн илүү хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин Зардарид хариу талархал илэрхийлжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Пакистан хоёр орон тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншүүд юм. Дипломат харилцаатай болсон 62 жилийн турш хоёр орон бие биенээ харилцан хүндэтгэж, харилцан дэмжиж, тал бүрийн хамтын ажиллагаа өрнүүллээ. Хятадын тал Хятад, Пакистаны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Пакистан улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэх нь Хятад улсын бат тодорхой бодлого мөн. Пакистаны тал улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалах, улс орныхоо тогтвортой байдал ба хөгжлийг биелүүлэхийн төлөө зориулж буй хүчин чармайлтыг Хятадын тал үргэлжлэн дэмжих бөгөөд Пакистаны талтай нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг сайтар хамгаалж, хөгжүүлж, уламжлалт найрсаг харилцааг залгамжлан батжуулахад бэлэн байна гэжээ.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |