• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шри-Ланкагийн Ерөнхийлөгчтэй утсаар ярив

CRI       (GMT+08:00) 2013-03-16 21:54:42

      Хятад улсын дарга Ши Жиньпин 16-ны үдээс хойш урилгын дагуу Шри-Ланка улсын Ерөнхийлөгч Махинда Ражапаксатай утсаар ярилцжээ.

      Ражапакса ярианыхаа эхэнд Ши Жиньпин Хятад улсын даргаар сонгогдсонд баяр хүргэжээ. Ражапакса хэлэхдээ, Шри-Ланка, Хятад хоёр орон ойр дотнын харилцаатай андууд юм. Хоёр орны удирдагчид болон ард түмэн нягт харилцаатай бөгөөд олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Шри-Ланкагийн энх тайван, тогтвортой байдал ба хөгжилд үзүүлсэн Хятадын талын тус дэмжлэгт Шри-Ланкагийн тал талархаж байна. Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд холбогдох асуудал дээр Хятадын талыг үргэлжлэн эрс шуурхай дэмжинэ гэж илэрхийлжээ.

      Ши Жиньпин Ражапаксад талархал илэрхийлжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Шри-Ланка уламжлалт найрсаг харилцаатай ойр хөршүүд юм. Олон жилийн турш хоёр орны харилцаа эрүүл саруул, тогтвортой хөгжлийн хандлагаа хадгалж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрлээ. Шри-Ланкагийн тал урт удаан хугацааны турш Хятадын амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудал дээр дэмжлэг үзүүлсэн явдалд Хятадын тал талархаж байна. Хятад, Шри-Ланкагийн харилцааг хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг нэн өндөр төвшинд хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе