• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы тэргүүлэгчид 8-р хурлаа хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-16 16:40:34
    12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы тэргүүлэгчид 8-р хурлаа 16-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд хийлээ.
    Тэргүүлэгчдийн байнгын тэргүүлэгч Жан Дежян хурлыг даргаллаа. 

    Хуралд оролцох ёстой 178 хүнээс 174 нь оролцож хуульд заасан ирцэд нийцэв. 3-р сарын 15-ны үдээс хойш болон 16-ний үдээс өмнө төлөөлөгчид Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Төрийн зөвлөлийн гишүүн, яам хороодын сайд дарга нар, Ардын банкны захирал, Аудитын газрын дарга, нарийн бичгийн дарга нарын нэр дэвшигчийн талаар зөвшилцөн, нэр дэвшигчдийн нэрсийг сайшаан дэмжлээ. Тэргүүлэгчдийн хурал санал хураалтаар, Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүний нэр дэвшигчдийг бүгд хуралд өгч батлуулахаар шийдлээ. Төлөөлөгчид 12-р сонгуулийн БХАТИХ-ын Үндэстний зөвлөл, Хууль зүйн хороо, Дотоод хэрэг хууль зүйн хороо, Боловсрол шинжлэх ухаан соёл эрүүл мэндийн хороо, Гадаад харилцааны хороо, Харьяатын хороо, Байгаль орчин эх баялаг хамгаалах хороо, Хөдөө аж ахуйн хөдөө тосгоны хорооны тэргүүлэгч гишүүн, дэд тэргүүлэгч гишүүн, гишүүдийн талаар зөвшилцөж, сайшаан дэмжлээ. Тэргүүлэгчдийн хурал санал хураалтаар дээр дурьдсан тусгай хороодын бүрэлдэхүүний албан ёсны нэрсийг тогтоож, бүгд хуралд өгч хэлэлцүүлэхээр боллоо. 
    3-р сарын 15-ны үдээс хойш болон 16-ны үдээс өмнө төлөөлөгчид бас тогтоолын төслүүдийн талаар нухацтай хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн байнгын тэргүүлэгчдэд Лю Юнь Шань, Ли Жяньгө, Ван Шен Жүнь, Чен Чанжи, Янь Жүньчи нар орлоо.  /Баатар орчуулав/
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе