• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын чуулганаар Төрийн зөвлөлийн бусад бүрэлдэхүүнийг батлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-16 17:21:30

    12 дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 16-ны өдрийн үдээс хойш 6 дахь бүгд хурлаа хийв. Хурлаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны нэр дэвшүүлснээр Төрийн зөвлөлийн бусад бүрэлдэхүүнийг баталжээ.

    Жан Гаоли, Лю Яньдүн, Ван Ян, Ма Кай нарыг Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогчоор, Ян Жин, Чан Ваньнянь, Ян Жейчи, Гүө Шэнкүнь, Ван Юн нарыг Төрийн зөвлөлийн гишүүнээр, Ян Жин-г Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар, Ван И-г Гадаад харилцааны сайдаар, Чан Ваньчуань-г Батлан хамгаалахын сайдаар, Шю Шаоши-г Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны даргаар
Юань Гүйрэнь-г Боловсролын сайдаар Ван Ган-г Шинжлэх Ухаан Техникийн сайдаар, Мяо Юй-г Аж Үйлдвэр, Мэдээллийн сайдаар,
Ван Жэнвэй-г Үндэстний Хэрэг Эрхлэх Газрын даргаар, Гүө Шэнкүнь-г Аюулаас Хамгаалахын сайдаар , Хуан Шүшянь-г Хянан шалгахын сайдаар, Ли Лигүө-г Иргэний засаг захиргааны сайдаар, Ү Ай-инг Хууль Зүйн сайдаар, Лөү Живэйг Сангийн сайдаар, Ин Вэйминьг хүний нөөц, Нийгмийн хамгааллын сайдаар, Жян Даминг Нутаг Дэвсгэр, Эх Баялгийн сайдаар, Жөү Шэншянь-г Байгаль хамгаалахын сайдаар Жян Вэй шин-г орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны сайдаар, Ян Чуань тан-г Зам тээврийн яамны сайдаар, Чэнь Лэй-г Ус аж ахуйн сайдаар, Хань Чан бин-г Хөдөө аж ахуйн сайдаар, Гао Хү чэн-г Худалдааны сайдаар, Цай Ү-г соёлын сайдаар Ли Бинг Эрүүл мэнд болон төлөвлөгөөт төрөлтийн хорооны даргаар, Жөү Шяо Чуан-ийг Хятадын Ардын Банкны ерөнхийлөгчөөр, Лю Жя и-г Аудитын ерөнхий газрын даргаар тус тус сонголоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе