• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян сэтгүүлчидтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-17 15:21:19

       12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганаас 17-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон ерөнхий сайдын 4 орлогч, дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулжаа. Ерөнхий сайд хэлэхдээ, Хятадын зохицуулах ажил их, голдуу эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах, нийгмийн төв голч байдлыг урагшлуулах зэрэг болно. Эдгээр асуудлыг зохицуулахад 3 талаар баталгаажуулалт хэрэгтэй. Бүтээмжтэй Засгийн газар, цэгц ариун Засгийн газар, эрх зүйт Засгийн газар зэргийн байгуулалтыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

       Тэрээр мөн цохон тэмдэглэхдээ, энх тайван хөгжлийн зам бол Хятадын гуйвшгүй баримтлах, улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зам юм. Хөгжиж буй орнууд дунд том орон болсны хувьд олон улсын холбогдох үүрэг хариуцлагыг дааж, дэлхийн орнуудтай хамт урагшлан дэвшиж, 21-р зууны энх тайван ба хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэхийг хүсэж байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе