3-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын Төмөр замын яамны нэрийг Хятадын төмөр замын ерөнхий компани болгон өөрчилж, яамны үүдэн дээр шинэ хаягийг нь өлгөлөө. Шинэ хаяг өлгөх ёслолд хуучин Төмөр замын яамны сайд буюу Хятадын төмөр замын ерөнхий компанийн захирал Шэнь Гуанзү нарын зэрэг удирдлагууд оролцсон байна.
Эх сурвалжид мэдээлснээр, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганаас баталсан төрийн байгууламжийн өөрчлөлтийн төсөлд Төмөр замын яамны төмөр замын салбарын захиргаа болон аж ахуйг салган Зам тээврийн яамны дэргэд ажиллуулахаар шийдсэн бөгөөд үндэсний төмөр замын товчоо, Хятадын төмөр замын ерөнхий компанийг байгуулж, Төмөр замын яамыг татан буулгасан юм. 3-р сарын 14-ний өдөр хуучин Төмөр замын яамны оронд Хятадын төмөр замын ерөнхий компани байгуулагдсаныг зарлажээ. \Хуар\